“Жанжны мэргэн бууч” тэмцээнийг 58 дах жилдээ зохион байгуулж байна
105 жилийнхээ ойтой золгож буй “Монголын үнэн” сонин 1967 оноос эхлэн Буудлага спортын холбоотой хамтран “Жанжны мэргэн бууч” тэмцээнийг зохион байгуулж ирсэн түүхтэй. Үндэсний шигшээ багийн буудлага спортын төвд 58 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн тэмцээнийг нээж “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг үг хэллээ.
Тэрбээр Энэхүү тэмцээнд Улаанбаатар хот, Орхон, Булган, Хэнтий, Сэлэнгэ аймгийн 150 гаруй тамирчнаас гадна ОХУ-ын Буриад улсын тамирчид цэц мэргэнээ сорихоор ирээд байгааг онцлов. Тэмцээнийг олон улсын буудлага спортын холбооны дүрмийн дагуу шүүж явуулах юм.
Үүнд:
• 10м Хийн урт буу /эр, эм, холимог баг/
• 10м Хийн гар буу /эр, эм, холимог баг /
• 25м спорт гар буу /эр, эм/
• 50м 3х20 /эр, эм/
• 50м хэвтээ 60 гэсэн 11 дасгалаар зохион байгуулж, 39 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө.
“Жанжны мэргэн бууч” тэмцээн энэ хоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилж, дүнгээ гаргах юм.
Сэтгэгдэл