Лос Анжелос хотноо Грэммийн шагнал гардуулах ёслол эхэллээ

Д.Тулга / Боловсрол

Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг Грэмми хөгжмийн наадмын 67 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын “Crypto.com” аренад эхэллээ. Энэ удаагийн ёслолыг комедиан Тревер Ноа хөтлөн явуулж байна.

Лос-Анжелес хот өнгөрсөн сард дэгдсэн асар их сүйтгэлт ой хээрийн түймрийн дараа хэвийн амьдралдаа орж буй үед энэхүү шоу болж байна. Т.Ноа ёслолыг нээж хэлсэн үгэндээ, түймэртэй тэмцэх тэргүүн шугамд ажилласан хүмүүст хүндэтгэл үзүүлж, Дуу бичлэгийн академийн хандив цуглуулах ажиллагааны талаар ярилаа.

Дуучин Бейонсе энэ удаагийн наадамд 11 шагналд нэр дэвшсэнээр Грэмми шагналд нэр дэвшсэн тоогоороо дээд амжилт тогтоогоод байгаа бол Кендрик Ламар, Чарли XCX, Билли Айлиш нар тус бүр долоон номинацид нэр дэвшсэнээр удаалсан байна. Эдгээр дөрвөн уран бүтээлч бүгд “Оны шилдэг цомог” төрөлд өрсөлдөх бөгөөд энэ шагналын төлөө Чаппел Роан, Сабрина Карпентер, Андре 3000, Жейкоб Коллиер нар мөн нэр дэвшжээ.

Э.Хулан


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.