Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.17) Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хуулийн төсөлд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ. Тус хуулийн төсөлд тусгасан зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын багц ажил болон магадлашгүй бусад ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [60.34.125.198] 2025-01-19 11:02:31

7 ЖИЛИЙН ӨМНӨ 2017 ОНД 1тэрбум $ ЗЭЭЛЭЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЬ ДӨНГӨЖ 30-аад ХУВЬТАЙ БАЙХАД АХИН 3-дахиа ЗЭЭЛДЭЖ ОДОО 1.6тэрбум $ БОЛЖ БУЙ АЖ. ӨМНӨХ ЗЭЭЛСЭН $-оо ЮУНД ЗАРСНАА ЗГ ТАЙЛАГНАХ ЁСТОЙ БИШҮҮ.

ЗОЧИН [60.34.125.198] 2025-01-19 10:32:19

1917оноос ХОЙШХИ ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН 3-дахь ЗЭЭЛ ҮҮ. 1917 онд АНХ 1 тэрбум $ ЗЭЭЛЭЭД ГҮЙЦЭТГЭЛ НЬ ОДОО 30-аад ХУВЬТАЙ БАЙХАД ДУУССАН ЮМУУ. ЭНЭ ЗЭЭЛТЭЙ 1.6 тэрбум $ БОЛЖ БУЙ ЮМУУ. ЗГ ӨМНӨ АВСАН МӨНГӨӨ ЮУНД ЗАРСНАА ТАЙЛАГНАХ ЁСТОЙ БИШҮҮ. ИХЭНХИЙГ НЬ ИДЧИХСЭН ГЭЖ ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ БГААМУУ.

Зочин [66.181.190.85] 2025-01-18 13:50:14

аваад идчихсэн байгаа шүү????


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.