УИХ-ын чуулганыг завсарлуулах хугацааг долоо хоногоор сунгажээ

Aдмин / Улстөр

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гаригт хуралдахдаа намрын чуулганыг өнөөдөр завсарлуулахаар төлөвлөсөн. Гэвч энэ хугацааг долоо хоногоор хойшлуулж энэ сарын 24 буюу завсарлуулахаар болжээ.

Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу УИХ-ын ээлжит чуулганыг 75-аас доошгүй ажлын өдөр хуралдуулдаг болсон. Үүнээс өмнө 50-иас доошгүй ажлын өдөр хуралдах хуультай байлаа. Энэ удаагийн УИХ анхны намрын чуулганаа завсарлуулах болзлоо хангаж 75-аас дээш ажлын хоног чуулсан ч хэлэлцэх асуудал их байгаа учир завсарлах хугацаагаа долоо хоногоор сунгасан байна.

УИХ-ын хаврын чуулганыг жил бүрийн гуравдугаар сарын 15-нд эхлүүлэх хуультай.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.