Улаанбаатар хотод орон нутгийн дугаартай 35.598 тээврийн хэрэгсэл байна
Улаанбаатар хотод өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр энэ тоо 38 мянга болж өсдөг гэсэн судалгаа бий. Өнгөрсөн есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл орон нутгийн дугаартай 390.739 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу нэвтэрсэн. Харин орон нутгийн дугаартай 355.141 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан байна. Ингэснээр өнгөрсөн есдүгээр сараас хойш Улаанбаатар хотоос гараагүй орон нутгийн дугаартай 35.598 тээврийн хэрэгсэл байгаа
Есдүгээр сард Улаанбаатар хот руу хотын болон орон нутгийн дугаартай нийт 689.826 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол нийт 347.157 тээврийн хэрэгсэл гарсан байна. Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээврийн хэрэгслээс 114.612 нь орон нутгийн дугаартай байна. Харин хотоос гарсан тээврийн хэрэгслийн 57.132 нь орон нутгийн дугаартай байна.
Аравдугаар сард Улаанбаатар хот руу нийт 557.762 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн, 564.426 тээврийн хэрэгсэл гарсан байна. Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээврийн хэрэгслээс 101.992 нь орон нутгийн дугаартай байна.
Арваннэгдүгээр сард Улаанбаатар хот руу нийт 633.650 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол 634.554 тээврийн хэрэгсэл гарсан байна. Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээврийн хэрэгслээс 121.630 нь орон нутгийн дугаартай байна.
Арванхоёрдугаар сарын 13-ны байдлаар Улаанбаатар хот руу нийт 230.230 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол 212.932 тээврийн хэрэгсэл гарсан байна. Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээврийн хэрэгслээс 52.505 нь орон нутгийн дугаартай байна.
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.240] 2024-12-15 12:17:31
Монгол улсаа хот хөдөөгөөр нь битгий ялгаварлаж хагалан бутаргах гээд байгаарай .Орон нутгаа сайн хөгжүүлчихвэл заавал НИЙСЛЭЛДЭЭ шамбааралдахгүй л болно .