УИХ дахь АН, МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан.
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр (2024.11.21) Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ дахь АН, МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэв.
УИХ дахь АН, МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байна.
УИХ-ын Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 12.00 цагт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүний дараа 15.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж эхлэх юм байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.210] 2024-11-23 18:02:58
Манай ЕРӨНХИЙЛӨГЧ МУНДАГ ШҮҮ ЯМАР Ч БАЙСАН АЛДАА БҮХНИЙГ НЬ ЗАСАХ МОНГОЛ УЛС МОНГОЛ ХҮН МИНИЙ МОНГОЛ МИНИЙ АРД ТҮМЭН ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ. МОНГОЛ ОРНОО, МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭ ГЭСЭН ҮНЭН СЭТГЭЛТЭЙ ЗОРИГТОЙ БОДОЛТОЙ. ХҮН ШҮҮ. ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ АЛСУУР АЛСААС НЬ ХОЛООС НЬ ЭМХЛЭЭЛ БАЙГАА ХҮН МЭДЭГДЭХҮЙЦ ЮМ ХИЙЖ БАЙГАА ЕРӨНХИЙЛӨГЧ ДӨӨ. ЖНЬ:ТЭРБУМ МОД ТӨСӨЛ МОНГОЛДОО БҮХНИЙГ ХИЙЖ СУРЪЯ ГЭЭД АЛСДАА МОНГОЛЧУУДЫНХАА МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ УГААР НЬ УГЛУУРГААР НЬ ЗАСАЖ ЗАЛРУУЛЖ ЯВАА ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ ҮНЭХЭЭР БАЯРЛАЖ ЯВДАГ ШҮҮ БАЯРЛАЛАА