Ц.Сандаг-Очир: Засгийн газар Оюутолгойн гэрээний алдааг давтахгүй, ард түмэнд ашигтай, байгаль орчинд ээлтэй гэрээ байгуулах ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан.
Энэ үеэр Ц.Сандаг-Очир гишүүн өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "20 гаруй жилийн хугацаанд гацсан төслийг урагшлуулахаар УИХ 20-иодхон хоногийн дотор баталлаа. УИХ-д суудалтьай бүх нам, эвсэл энэ төслийг дэмжлээ. Засгийн газарт хамтарсан учраас зарчмын хувьд дэмжиж байх шиг байна. Үүнээс бас улс төрийн намууд томоохон төсөл хөтөлбөрүүдийг гацаадаг нь харагдаж байна.
Нэгдэж чадвал ямар ч төсөл, хөтөлбөрийг урагшуулж болох нь энэ хуулийн хэлэлцүүлгээс харагдаж байна. Засгийн газар энэ парламентад баярлах ёстой. 20 гаруй жил гацсан ураны төслийг урагшлуулахаар УИХ өргөн барьсан хуулийг нь 20-иодхон хоногийн дотор ногоон гэрлээр баталж өглөө.
Мөн нэг асуудлыг гайхаж байна. Ураны төслийг олон жилийн турш эсэргүүцсэн иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд хууль хэлэлцэх энэ хугацаанд яагаад эсэргүүцсэнгүй вэ гэж гайхаж байна. Энэ бол цаг нь ирж, тохироо нь бүрдэхээр эсэргүүцдэг хүмүүс төсөл хөтөлбөрүүдийн ач холбогдол, эдийн засгийн үр дүнг хүлээн зөвшөөрч үнэнд гүйцэгддэг юм байна.
Одоо Засгийн газар энэ хуулийн дагуу хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг гэрээгээ байгуулахаас өмнө хуульд байсан алдаагаа заслаа.
Засгийн газар одоо Оюутолгойн гэрээний алдааг давтахгүй, хэсэг хугацааны дараа асуудал үүсэхгүй, ард түмэндээ ашигтай, байгаль орчиндоо ээлтэй гэрээ байгуулах ёстой. Энэ бол Засгийн газрын үүрэг" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [203.91.115.39] 2024-11-24 10:32:45
Яг үнэндээ Оюутолгойн гэрээний алдаа гэж байгаагүй л дээ. Бид л тэгэж бодож, тэгэж ярьдаг байхгүй юу. Угтаа бол бидэнд ямар ч туршлагагүй, ямар ч төсөөлөлгүй байсан учир бид энэ нүсэр гэрээнээс айж бажгадахдаа өмдөндөө гаргасан хэрэг. Одоо болтол чацгатайгаа л зууралдаастай. Бид ийм гэрээ хийж мэдэхгүй. Одоо ч сураагүй. Гэсэн ч өөрсдөө хийнэ, хийж чадна гэж итгэдэг зүтгэдэг маань хэвээрээ. Хэдий их зүтгэнэ, бид юм мэдэхгүй, чадахгүй байгаагаа л хүлээн зөвшөөрч нүүр улайна. Биесдээ усан "чи мэдэхгүй байна, харин би л ганцаараа мэднэ, чи боль, үгүй чи боль" гэлцэн өөр хоорондоо алалцана. Хөгжихийн тулд шулуулдаг, шулуулахгүйн тулд хөгждөг гэдэг парадоксын учрыг дундаж Монгол иргэн ойлгох болоогүй. Нөгөө л Чингис зангаараа бусдыг дүрэмдэн "надад бүх хувийг нь өг. Тэгээд чи өөрөө хамаг эрсдлээ даагаад, үйлдвэрлэлээ эрхэлдэг юм байгаа биз" гэж эргүүтнэ. Чингис зан 13-р зууны бүдүүлэг эринд л үйлчилж басйан. Өнөөдөр хэн илүү их Чингислэг зан гаргана тэр сэтгэцийн эмнэлэг бараадана. Бас хоо
Зочин [203.91.115.39] 2024-11-24 10:48:44
сон хоцорно. Яг үнэндээ Чингис хаан ч өнөөгийн бидэн шиг хомхой байгаагүй юм билээ. Түүнд орлн орны мэргэн түшмэд зөвлөдөг, бодлогыг нь явуулдаг байсан хэрэг. Мань хүн тэдгээр бодлогын дагуу зарлиг л гаргана. Эхлээд улс орныг эзлэдэг. Дараа нь тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөг. Аюулгүй байдлыг нь сахиж өгдөг. Үүнийхээ оронд 5-10%-ийн роялти авдаг. Энэ нь хоёр талдаа ашигтай тусдаг. Иймэрхүү маягаар дэлхийн хуурай газрын талыг эзлэсэн том талбай дээрх нүсэр үйлдвэрлэлүүдээс ердөө ганц улсын хувьд гэхэд дэндүү ахдахаар асар их татвар хуримтлагддаг байжээ. Үүнийг л Чингисийн суу гэж нэрлвэл нэрлэх л юм. Дэлхий дахинд бол Pax Mongolica гэдэг. Гэтэл өнөөдөр түүний үр сад нь болсон бид өвөг дээдэс нь ч дуулвал ичмээр муухай дээрмийг гадны хөрөнгө оруулагчдад тулган дэлхий дахинд шившгээ дэлгэж сууна. Зүгээр Арабын орнуудын жишгээр дэлхийн шилдэг фирмүүдээр энэ бүх баялагийн менежментийг хийлгэчихэд л болох байтал бид бүгдийг өөрсдөө гэж эргүүтэж ийнхүү шившиг болж сууна. 2025 оны төсөв бас л бидэий том шившиг шүү дээ. Өлөн ховдог түшээд нь одоо улс орныг дампууруулах гэж байна. Шившиг гэхээс өөр юу гэх вэ? Чингис ядахдаа гадагшаа байлдаж баялаг олж ирдэг байсан бол түүний үр сад байгаагаа тонож идээд улсаа дампууруулах нь. Гэрийн модоо овоолж галын наадам хийж, түүн дээрээ сүүлийн ганц ямаагаараа боодог хийж найрлахтай адил. Жилийн төсөв зохиохдоо хүртэл нэг л удаа цадаад маргааш нь яах нь хамаагүй байдлаар хандаж байна. Уг нь дайн болчихгүй бол бид оршсоор л байх санаатай юм шүү дээ.
Зочин [66.181.183.20] 2024-11-22 17:50:33
Мухар сүсэгтэй үлгэрт итгэвээ. Үлгэр бол зохиомж. Домог бол бодит түүх өгүүлдэг. Хятадын фүяаогийн домог, хаоланы домог агуу
Мандула [103.71.101.38] 2024-11-22 17:32:51
Зөв хө✅
Зочин [202.131.234.123] 2024-11-22 12:06:14
хуцаад байлгүй ОТ гэрээгээ таслан зогсоож ОУ-н хэлэцүүлэгт оруулчих тэгээд ашигаа зөвөөр авч үр