С.Шаарийбуу: Монголын төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт орооцолдсон, очиж мөнгө авсан
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол өчигдөр Төрийн ордонд болов.
Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонсов.
Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын дарга Д.Сүнжид тус Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга танилцуулсан.
ХЭҮК-т эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байжээ.
Хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид тэмдэглэсэн юм.
Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав.
Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав.
Сонсголд оролцогчид үг хэлж, төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.
"ГАДААДАД БОЛСОН АСУУДАЛД ТӨР ХОХИРОГЧ, БАС НЭХЭМЖЛЭГЧ БАЙХ ЁСТОЙ"
Иргэн С.Шаарийбуу:
-Өдгөөгөөс 19 жилийн өмнө Малайзын төр миний охиныг урд шөнө хороосон. Охиныхоо гэгээн дурсгалд зориулж, хэдхэн секунд хүндэтгэл үзүүлье. Та бүхэндээ талархлаа.
Бид өнөөдөр Монголд эрүүдэн шүүх үйл ажиллагаа, түүнээс гарах арга замын тухай ярилцаж байна. Гадаадад амьдарч байгаа хүмүүсийн асуудлыг ярих ёстой юм.
Бид үнэндээ гараад явсан хүмүүсээ мартсан. Тэд өөрсдийнхөө эр зоригоор тэр улсын хуулиар, тэдний эрх мэдэлд хохирч явдаг.
Гадаадад болсон асуудалд төр хохирогч бас нэхэмжлэгч байх ёстой. Би энэний төлөө 19 жил явлаа, надад тусалдаггүй. Би хуулийн бүх байгууллагад хэдэнтээ бичиг өгсөн, нэг л хариу өгдөг. Боломжгүй гэдэг. Боломжгүй гэдгийгээ эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй гэдэг. Эрх зүйн гэрээгээ байгуулаач дээ.
Австралитай, Францтай, Малайзтай, бусад оронтой байгуулдаггүй. Эрх зүйн гэрээгүй юм бол энэ ертөнцөд амьдрах хэрэг байна уу гэж би асууж байна.
Энэ асуудлыг би саяхан Ерөнхий сайдад тавьсан, Хууль зүйн яам руу шилжүүлсэн байна лээ. Надтай уулзаж, боломжгүй гэдэг хариултаа өгөх болов уу гэж горьдож байна. Манай хуулийн байгууллага хүний өргөдөл авдаг, өөртэй нь уулздаггүй. Нэг сар хүлээлгэдэг хуулийн хугацаатай. Боломжгүй гэдэг хариулт л өгдөг. Би хүн хүнтэйгээ харилцдаг гэж боддог гэтэл хүн цаастай харьцсаар удаж байна. Харамсалтай байдаг.
Эрүүдэн шүүлт гэдэг асуудлыг ярьж байгаа бол тодорхой бодитой юм ярих ёстой. Үнэнийг хэлье гэхээр үнэнийг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль манайд байдаггүй. Тийм болохоор айгаад байдаг.
Шүгэл үлээгчийн тухай хуулиа хэлэлцээд өгөөч ээ, УИХ ын гишүүд ээ. Юуг тусгах юм гэдгээ ард түмнээсээ асуугаач ээ. Өмнөх УИХ -аар хоёр удаа хэлэлцэх гээд чадаагүй.
Юунаас айгаад байдаг юм бэ гэхээр хэн нэгэн хүний эрхэд нөлөөлсөн шударга үнэнийг хүлээх гээд байна гээд айгаад байдаг бол харамсалтай юм болж байгаа шүү. Боломжгүй юм гэж байхгүй. Боломжгүй гэдэг үгийг чадахгүй гэдэг үгтэй зүйрлэдэг.
Би Малайзын хуульд нөлөөлсөн, хууль цаазын ялын хэд хэдэн заалтыг 2023 онд өөрчлүүлсэн. Хэрэг үйлдэгчдийн ялыг сая аравдугаар сарын 10-нд өөрчлүүлж чадсан. Миний өмгөөлөгч Монголд ажилладаг Б.Баяр, тэнд ганц Энэтхэг эмэгтэй бид гурав болж байна. Хил даваад хэдэн улсын цаана асуудлыг шийдэж чадаж байхад боломжгүй гэдэг ганц үгийг энд сонсох надад харамсалтай санагддаг.
Энэ хугацаанд манай Монголын төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт орооцолдсон, тэндээс очиж мөнгө авсан, тэнд очиж нөлөөлсөн. Би энэ тухай Ерөнхий сайд, Хууль зүйн яаманд өгсөн албан бичигт бичсэн байгаа" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.39] 2024-11-26 00:36:23
Энэ хүн одоо худал чалчихаа болимоор юмаа!!!
ЗОЧИН [202.9.46.88] 2024-11-23 08:55:53
ХУВИИН ХЭВШЛҮҮДИИГ МАШ ИХ ХЭЛМЭГДҮҮЛЖ ҮИЛ АЖИЛГААГ НЬ ЗОГСООЖ ХӨДЛМӨРИИН ХУУЛИНД ХҮРТЭЛ АЖ АХУИ НЭГЖ ТАТАН БУУЛГАСАН БОЛ АЖИЛЧИДАД НӨХӨН ТӨЛБӨР ӨГӨХ ЗААЛТ ОРУУЛЖ ШҮҮХ БАНК НИИЛЭЭД ХӨРӨНГИИГ НЬ ҮНЭГҮИДҮҮЛЭН ЗАРЖ БОРЛУУЛЖ МАШ ИХ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАИГААД ХУУЛЬ ЗҮИ УАМ АНХААРАХГҮИ ЮМ УУ ЭНЭД АВИЛГАТАИ ТЭМЦЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ОРОЛЦОХ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАИГАА ШҮҮ
Зочин [202.131.234.123] 2024-11-22 12:11:15
тангаргаа зөрчивөл үхнэ гэж тангарагласан биз дээ. зарлаад олны өмнө цаазлан хороо
Зочин [202.126.89.244] 2024-11-21 21:46:02
gadaad hariltsaa gedeg chin ochij arhi uuj hool idej dailuulah bish gol erh zvin geree hiih busad ajluud bdag
зочин [59.153.86.104] 2024-11-21 21:44:12
авилгын хэргээс албан тушаалаасаа буусан малайзын ерөнхий сайдтай орооцолдож мөнгө авсан хүнээ ил болгооч . тэр үед гадаад харилцааны яамны өндөр албан тушаалтан биз дээ .
Bagsh [103.212.117.53] 2024-11-21 15:44:58
Tor zasag mini tuslaad ogooch aab ni mash olon jil temtsej bna gadaad hergiin said aa tuslaach
Үзмээ [203.91.115.46] 2024-11-21 14:57:26
Эрх зүйн гэрээ байгуулаагүй байж МАН-ыхан хэдэн жил төр барьж бнаа ичмээр,болимоор байна шүүүү
Зочин [66.181.183.48] 2024-11-22 19:15:54
Битгий тэнэгтээч,уншсан юмаа ойлгооч.
Шударга бай [59.153.115.98] 2024-11-21 14:15:30
сү. Батболд хэдэнг сая доллар авсанг ярьж бичиж байгаа. ҮНЭН бол хуулийнхан ажлах цаг болсон шүү. ЯАГААД СҮ. БАТБОЛД олон сая америк доллар малайзаас авсан юм вэ?
зочин [59.153.86.104] 2024-11-21 12:14:14
эрх зүйн гэрээ байгуулж чадахгүй байна гэдэг бол ажлаа хийдэггүй ,мэдлэг чадвар дутмаг , хамгийн гол нь ажилдаа сэтгэлгүй хүмүүс төрийн албанд элдэв арга саам хийж ороод сул цалигаар амьдарч байгаагийн тод жишээ юм .
Зочин [188.162.254.53] 2024-11-21 11:50:03
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
ЗОЧИН [202.126.89.206] 2024-11-21 09:50:11
ЭРХ ЗҮЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЧАДАХГҮЙ УРГАШГҮЙ НОЁД УВИАГҮЙ АЛБАТ \ ЦҮНХ БАРИГЧ АВИЛГАЧИД\ ЭНЭ ТӨРӨӨР ДҮҮРСЭН ЭДНЭЭС ЮМ ГОРЬДООД Ч БАРАГ ХЭРЭГГҮЙ ДЭЭ
Зочин [202.131.234.123] 2024-11-22 12:04:59
устгаж байхгүй бол дураараа дургиад байна.