Багануурын 50 мвт-ын батарей хуримтлуурын станц өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтад орно

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд баригдаж буй 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна. Засгийн газрын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг төслийн явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.

Энэхүү станцыг байгуулах гэрээг өнгөрсөн сарын 06-нд байгуулсан бөгөөд өвлийн эрчим хүчний оргил ачааллын өмнө буюу ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор газар шорооны ажил дууссан, суурийн ажил үргэлжилж байна.

Төвийн болон дорнод бүсийг эрчим хүчээр хангах гол зангилаа нь Багануур дүүрэг учраас энэхүү Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, өдрийн оргил ачааллын үед төвийн системд буцаагаад нийлүүлэх тохируулгын систем бий болно. Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж буйгаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Ерөнхий сайдад танилцууллаа.

Бүтээн байгуулалтын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ. Монгол Улсын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейны эхний хэсэг орж ирсэн бөгөөд суурилуулалтын ажил эхэлсэн. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулдаг. Засвар, үйлчилгээг тогтмол хийснээр батарейн станц нь 20-иос дээш жил ажиллах бүрэн боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байв.

Батарей хуримтлуурын станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын тэргүүлэгч “Энвижн энержи”, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компаниуд ажиллаж байна. “Энвижн энержи" компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг аж.

Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Үүний эхний блок буюу 150 МВт хүчин чадалтай станцыг өнөөдөр ашиглалтад хүлээж авсан. Үүн дээр нэмэгдээд 2027 онд ашиглалтад оруулахаар Төв аймгийн Баян суманд баригдаж эхэлсэн 660 МВт-ын цахилгаан станц, мөн Багануурын Батарей хуримтлуурын 50 МВТ-ын станцыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулснаар нийслэлд дутагдаж байгаа эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж 2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангах Засгийн газрын зорилт биелнэ гэдгийг Ерөнхий сайд онцлов.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.35] 2024-11-15 18:49:10

Сайхан мэдээ байна Гэхдээ станцаа технологын дагуу нь сайн хиилгэж зөв ном дүрмиин дагуу ашиглахгүй бол насжилт нь богинсоно шүү дээ Манайхан ч юмыг технологындагуу биш залхуураад монголчилоод эхэлдэг гэмтэй хүмүүс шүү дээ

Зочин [112.72.15.198] 2024-11-08 08:00:51

Бөөрөлжүүтийн станц ашиглалтанд орлоо нээлт гээд попроод баахан хүлээн авалт идэж уугаад байсан шал худлаа ам ажил нь зөрсөн балай мэдлэггүй мэргэжлийн бус юмнууд төрийн ажлыг самарч сөнөөж байгаа нь нүдэнд илт болжээ чадахгүй бол чаддагт нь ажлаа өгцгөөгөөч ээ улс эх орон ард түмэн мөхлөө сөнөлөө новьшнууд аа

Зочин [66.181.188.22] 2024-10-10 17:48:01

Хог шиг зүйл бариад 3 жилийн дараа хог дээр хаях байх. Хятадын хог авч байхаар усан цэнэгт цахилгаан станц барих нь монголд хамгийн сайн сайхан болно.

ДЭЭР НЬ [202.179.24.47] 2024-10-09 11:03:00

УЛААНБААТАР ХОТ БОНД БОСГОЖ 300,000,000,000 / ГУРВАН ЗУУН ТЭРБУМ / ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БӨӨРӨЛЖҮҮТЭД 600 КВТ ЫН СТАНЦ БАРЬЖ. САЙН БАЙНА. ХЭЗЭЭ 600 КВТ БОЛЖ АШИГЛАГДАХ ВЭ. ЭНЭ СТАНЦЫГ ГОЛОМТ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬСАН ГЭЖ Л ОЙЛГООД БАЙГАА ШҮ. ХЭНИЙ ӨМЧ ВЭ

Зочин [202.179.24.47] 2024-10-09 10:57:22

ЭНД ТЭНД ООГ ЦООГ 50 МВТ ХИЙГЭЭД ЯВАХ ЮМ. АЛДАГ ОНОГ АЖИЛЛАХ АСАР ҮРЭЛГЭН ТООЦОО ГАРМААР ЮМ. АҮК ГЭЖ НЭГ ЮМ БАЙДАГ ... ЖИЖИГРЭХ ТУСАМ Л АШИГГҮЙ БАЙМААР... ТОМ ЧАДЛЫН СТАНЦ БАРИХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [66.181.184.64] 2024-10-09 01:14:49

Шөнөжин асаадаг сурталчилгааны гэрэлтүүлгийг хориглооч ээ! Хүйтний улиралд нэн хэрэгцээтэй юманд цахилгаан хэрэглэе!

ххх [202.126.88.179] 2024-10-08 10:58:22

батёрёй хуримтлуур гэж тун оновчгүй нэр ⁹

баагийё [202.55.188.121] 2024-10-08 09:44:34

эрдэмтэдээрээ улс орон суурилж хөгжинө

баагий [202.55.188.121] 2024-10-08 09:41:51

эрчим хүчний үнэ чөлөөл хө тэр нь та нараас бараг дээр ч байж магад ядахдаа улс хөгжиж магад

баагий [202.55.188.121] 2024-10-08 09:40:45

та eр нь олигтой юм хийж чадахгүйдээ тэр чаддаг тархинуудад боломж өгөлдөө

баагийй [202.55.188.121] 2024-10-08 09:38:59

анодын даваа хямд өртөгөөр би хийгээд өгөe гэж олон ярилаа даа гадаадаас өндөр үнээр баахан хог худалдаж авчихаад хийсэн гэж гайхуулаад байх юм

МОНГОЛ [66.181.177.179] 2024-10-08 02:58:19

Эрчим хүчны яамны ажил хийгээд явах юм бас энэ Нямбаатар бас их явдалтай нөхөр юмаа.

Зочин [202.9.46.138] 2024-10-07 23:35:51

.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.