Гэрийн нөхцөлд яаралтай журмаар хагалгаа хийж, хүний амь аварчээ

Aдмин / Орон нутаг

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг Лүн сумын төвөөс 15 км зайд орших айлаас яаралтай дуудлага хүлээн авсан байна.

“Төрөх эмэгтэйчүүдийн алсын түргэн тусламжийн баг малчин айлд очиход өвчтөн их хэмжээний цус алдаж, биеийн байдал маш хүнд, цочролд орсон байдалтай байсан. Эхэд гэрийн нөхцөлд яаралтай журмаар хагалгаа хийж, эхийн амийг аварлаа. Савны гадуурх жирэмслэлт байсан бөгөөд бага сартай байсан тул үр нь амьгүй болсон” гэв.

Энэхүү хагалгаанд Лүн сумын эрүүл мэндийн төвийн хамт олон, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч эмч Л.Цэрэндолгор, Мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, Эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг, Мэс заслын сувилагч Ө.Ширнэн, Мэдээгүйжүүлгийн сувилагч Л.Нямдаваа, жолооч Н.Сүх-Очир нарын мэс заслын баг, 103 диспетчерийн сувилагч М.Өнөцацрал нар хамтран ажилласан байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.180.70] 2023-12-06 10:50:46

Бахархаж байна. Баг хамт олонд нь ажилын амжилт, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манай эмч нар маш мундаг чадвартай шүү.

Иргэн [202.9.40.14] 2023-12-06 07:29:08

Маш сайн бна . Баяр хүргэж ажлын амжилт сайн сайхныг хүсье . Улам их хичээж ажиллаарай . Монгол эмч нар мундаг шүү .

зочин [43.228.129.40] 2023-12-05 16:26:24

эмч сувилагч жолооч баг хамт олонд амжилт мундаг байна

зочин [66.181.161.35] 2023-12-05 15:39:46

Хүнд нөхцөлд мэс засал хийж эрдэнэт хүний амь аварсан алтан гарт жич нартаа баяр хүргэе.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.