Монгол хэл, бичгийн дахин шалгалтанд 3000 гаруй шалгуулагч бүртгүүлжээ

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар өнөөдрийн /2023.08,11/ 18:00 цагт дуусна.
Одоогийн байдлаар шалгалтад 3000 гаруй шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар бүртгэл явагдаж байгаа юм. Түүнчлэн орон нутгийн шалгуулагч шалгалтаа хаана өгөхөө сонгох боломжтой төдийгүй заавал нийслэлд ирж шалгалт өгөх шаардлагагүй, өөрийн харьяа аймаг, сумандаа өгч болно гэжээ.
Сэтгэгдэл