Судалгаа: Амьсгалын замын эрхтэнд цагт 16 орчим бичил хуванцар ордог
Олон улсын физикчдийн баг анх удаа хүний амьсгалын дээд замаар дамжин өнгөрөх хуванцрын бичил хэсгүүдийн хөдөлгөөнийг судалж, амьсгалын замын эрхтэнд цаг тутамд дунджаар 16 орчим бичил хуванцар ордог болохыг тогтоожээ. Энэ нь дэлхийн нийт хуванцрын бохирдолтой тэмцэх шаардлагатайг дахин нотолж байна гэж Америкийн физикийн хүрээлэнгийн (“AIP”) хэвлэлийн алба мэдээлэв.
Тайван ба түргэн амьсгалах үед янз бүрийн хэмжээ (1.6, 2.56 ба 5.56 микрометр), хэлбэр дүрс бүхий бичил хуванцрууд хүний амьсгалын замд орсны дараах хөдөлгөөнийг эрдэмтэд судалжээ. Ингэхдээ амьсгалын замын дээд хэсгээр өнгөрөх бичил хуванцрууд үлдэж байгаа эсэхийг мэдэхийн тулд тооцон бодох шингэний динамикийн загвар боловсруулсан байна.
Эдгээр бичил хуванцрын нэлээд хэсэг нь амьсгалын замын зарим хэсэгт, тухайлбал хамрын хөндий болон амны хөндийн залгиур хоолой орчимд үлддэг болохыг тооцоолол харуулжээ. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд судлаачид асар их хэмжээний хуванцар хог хаягдал болон бичил хуванцруудыг гол мөрөн, нууруудаас төдийгүй аварга том "хогон толбо" үүсээд байгаа дэлхийн далай тэнгисийн алслагдсан бүсээс илрүүлсэн. Мөн салхи, хур тунадас, далайн гүний урсгалаар зөөгдсөн бичил хуванцрыг саяхан Марианы хонхроос, Эверест уулын оройгоос олсон билээ.
Сиднейн Технологийн их сургуулийн ахлах судлаач Мохаммед Исламаар удирдуулсан Австрали, Хятад, Ираны физикчид хүний амьсгалын замын эрхтэнд орсныхоо дараа бичил хуванцрууд "хэрхдэг" болохыг судалжээ. Эрдэмтэд энэ асуудлыг сонирхох болсон нь жилийн өмнө эмч нар хуванцрын бичил хэсгүүд заримдаа амьсгалын замд маш гүн нэвтэрдгийг нотлох анхны нотолгоог олж илрүүлсэн холбоотой ажээ.
Судлаачид цаашид хүний амьсгалын замд тогтож үлдсэн янз бүрийн хэлбэртэй бичил хуванцрууд эрүүл, өвчтэй уушгинд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар төлөвлөж байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
MNT NEWS [197.210.79.158] 2023-06-17 07:05:11
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE ([email protected] ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: [email protected] Whatsapp дугаар: +19099134258
Зочин [103.212.118.186] 2023-06-16 22:43:21
Монголын их эмч нар тэтгэмжүүд ба асаргааны тэтгэмжүүд нэмэгдэх сургаар хахууль авах гээд их зан гаргаж эхэлж байна.