О.Гал-Очир: Огцом турах нь бодисын солилцооны хямрал, өвчлөлийг үүсгэдэг
Хүн хоол хүнсгүйгээр амьдрах боломжгүй. Эрүүл амьдрахын гол үндэс нь зохистой, зөв хооллолт юм. Иймд хүнсний инженер О.Гал-Очирыг урилаа.
-Хүнсний шинжлэх ухаан гэсэн ойлголтыг хүмүүс ихээхэн сонирхох болсон. Мэргэжлийн хүний хувьд асуухад энэ салбарын онцлог нь юу вэ?
-Хүнсний шинжлэх ухаан нь бакалавр, магистр, доктор, профессорын боловсролын түвшинд судлагддаг. Мөн хүнсний технологи, хими нь хоорондоо салшгүй хамааралтай. Хүний биед өдөр бүр эсийн түвшинд био химийн процесс явагдаж байдаг. Тухайлбал, шим бодис болох уураг, амин хүчил, өөх тос, амин дэм, эрдэс бодис, ус нь таны биеийг бүтээнэ. Тиймээс хүн бодисын харилцан үйлчлэлээр амьдарч байгаа гэж хэлж болох юм.
-Эрүүл хүнс бидний өдөр тутмын амьдралд чухал үүрэгтэй. Гэхдээ мэдээлэл дутмагаас эхлээд яг ямар хүнс сонгохоо төдийлэн мэддэггүй?
-Бид хоол тэжээлийн тусламжтайгаар л аж төрж байна. Тиймээс өөрийн биед ямар хүнс тохирохыг мэддэг байх нь чухал. Хэрэв та гурав хоног л хоол идэхгүй байвал өлсөнө. Хоол хүнс нь энерги нөхөж байгаа юм. Хүн аливаад мэдлэггүйгээсээ болж гарах үр дүнгээс нь айдаг. Тухайлбал, жимсний ундаа уухад дотор нь хортой бодис байгаа үгүйг нь мэддэггүй. Хүнсний бүтээгдэхүүний шошго дээр орц, мэдээлэл гэж бий. Үүнийг хараад ойлгодог мэдлэгтэй байх нь чухал. Гэтэл одоо маркетинг буюу манайх л сайн гэсэн сурталчилгааг харж сонголтоо хийдэг болжээ. Тиймээс хүнсний үйлдвэрлэгчид хариуцлагатай ажил эрхэлдэг гэдгээ мартаж болохгүй. Маркетинг сурталчилгаандаа анхаарах шаардлага үүсээд байна.
-Тэгвэл эрүүл мэндийн салбар байгууллагын үүрэг, оролцоо ямар байх ёстой бол?
-Төр хангамж талдаа л анхаарч байна. Гэтэл хяналт, шалгалт чухал. Шошгоо зөв тавьж, тайлбарласан зэрэгт хяналт тавих шаардлагатай санагддаг. Тиймээс ЭМЯ, НЭМҮТ болон бусад байгууллагууд иргэдэд бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй. Тухайлбал, шоколад муу гэж мэдээлэл оруулаад байгаа юм. Энэ нь хүмүүсийн сонголтыг үгүй хийж байна. Шоколаданд ч сайн элементүүд агуулагдсан байдаг. Тиймээс өөртөө тохируулж хэрэглэх нь зөв. Иймэрхүү мэдээлэл хийхийн оронд уураг хэмжээндээ байвал ямар үр дүнтэй вэ, дутагдвал ямар нөлөөтэйг хүмүүст ойлгуулахыг зорих нь зөв. Түүнээс хиам идэх хортой гэж мэдээлэл хүргэх нь буруу шүү дээ. Би хадгалалтын технологийн горим алдагдсан, буруу хадгалсан бүтээгдэхүүний тухай ярьдаггүй. Харин хэрхэн зөв хадгалах, хугацаа нь дуусаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь хүнд ямар ач тустайг ойлгуулахыг чухалчилдаг.
-Эргэлтэд орж, зарагдаж буй хэдэн мянган төрлийн бүтээгдэхүүн бий. Мэдээж бүгд эрүүл мэндэд сайн биш нь лавтай?
-Хэрэггүй зүйл болохгүй учраас хортой гэж зарлах нь утгагүй. Бүтээгдэхүүн бүрээс хүн хэрэгтэй шим тэжээлээ авдаг. Хоололтын нэр төрөл нэмэгдэж байгаа учир хүүхдүүд өсгөлүүн байна. Тиймээс импортын бүх барааг буруутгах шаардлага байхгүй. Харин үндэсний үйлдвэрүүд импортын бараатай өрсөлдөхүйц чанартай, хадгалах хугацаа, дизайнтай бүтээгдэхүүн гаргах нь чухал. Тухайлбал, өмнө нь манай худалдаанд орос зайрмаг зонхилдог байсан. Харин “Ice mark” үйлдвэр гарч ирснээр олон нэр төрөл бүхий зайрмаг үйлдвэрлэх болсон. Хүнсний үйлдвэр ингэж л хөгжих ёстой.
-Өвчлөл бүхний үндэс нь таргалалт байдаг. Жингээ барихад хооллолт чухал нөлөөтэй?
-Хүмүүс өвдөхөөрөө л хоол хүнсээ буруутгадаг. Гэтэл үүнээс гадна агаар, хөрсний бохирдол, дотоод орчны бохирдол гээд олон зүйл бий. Туранхай, тарган хүн хүртэл цадах нь хоорондоо ялгаатай. Таргалалтын процесс нь килокалоритой шууд холбоотой. Таргалалт илүүдэл шим тэжээлээс үүсдэг. Удаан хадгалж иддэг хоол нь хүнсний технологи, шинжлэх ухаанаар зохицуулагдсан байдаг. Тиймээс их өргөн ойлголт. Мөн маргааш идэх хүнсийг хоносон хоол гэж ойлгож болно. Тиймээс эзэгтэй та гэр бүлийн гишүүдийн идэх хэмжээгээр хоолоо хийх нь зохистой. Учир нь хоол хонуулахгүй, үлдээхгүй байх нь чухал. Ямар нэг шалтгаанаар орой нь хоолоо хийгээд өглөө нь идэх шаардлага гарлаа гэж бодъё. Энэ тохиолдолд температурыг нь буулгаж, битүү тагтай саванд хийгээд хөргөгчинд хадгалах нь зөв. Ингэж хадгалсан хоолонд бактерийн үржил явагдахгүй. Харин хоолоо тогоотой нь хонуулахад бактери орж үржвэл хоолны хордлого болно.
-Хүний наслалт ч хооллолттой шууд холбоотой гэдэг?
-Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад монгол хүний дундаж наслалт 1921 онд эрэгтэй 45, эмэгтэй нь 43 байсан. Харин одоо эрэгтэй 65, эмэгтэй нь 74 болж өссөн. Мөн өндрийг нь харьцуулахад 2000 оноос өмнө хүмүүс намхан байсан байна. Үүнээс хойш огцом өссөн. Эдгээр нь хоол хүнснээс шалтгаалж байгаа юм.
Бид 100 гаруй жилийн өмнө хэдхэн нэр төрлийн хүнс л хэрэглэдэг байсан бол одоо дэлгүүрт өөрийн онцлогтой олон төрлийн бүтээгдэхүүн байна. Эдгээрийг зохистой хэрэглэх л хэрэгтэй. Зохистой хооллосноор хүнд их өөрчлөлт гардаг. Жишээлбэл, 95 кг жинтэй хүн турмаар байна гээд надад хандсан.
Би жилийн дотор хэвийн жинтэй болгохыг хичээсэн. Хурдан хугацаанд, огцом жин хасаж болохгүй. Энэ нь бодисын солилцооны хямрал, өвчлөлийг үүсгэдэг. Тиймээс би хооллолтын зөвлөгөө өгсөн. Ингээд миний зөвлөгөөний дагуу хооллоод жилийн дотор 62 кг жинтэй болсон.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
MNT NEWS [197.210.79.158] 2023-06-17 07:31:44
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE ([email protected] ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: [email protected] Whatsapp дугаар: +19099134258 вэбсайт: nyhcs.site
Зочин [103.212.118.186] 2023-06-14 19:46:35
Монголын их эмч нар тэтгэмжүүд ба асаргааны тэтгэмжүүд нэмэгдэх сургаар хахууль авах гээд их зан гаргаж эхэлж байна.