"Прокурорын зөвшөөрлөөр цагдан хорих шийдвэр гаргадаг"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Засгийн газрын урилгаар Монголд ирээд буцсан. Монголд 2020 онд баривчлах ажиллагааны 99 хувь, 2021 онд 98 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийсэн гэсэн юм.
Үүнд Х.Нямбаатар сайд тайлбар өгөхдөө "Тохиолдол болгонд шүүх хурал хийж байж шүүхийн зөвшөөрлөөр 30 хоног хүртэл цагдан хорьж байгаа. Хойшлуулашгүй журмаар 48 цаг хүртэл баривчлахыг прокурорын зөвшөөрлөөр хийнэ. Монголын эрх зүйн тогтолцоог ойлгохгүй гадаадын судлаачид ташаа мэдээлэл тарааж байна. Бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай. Ямар нэгэн зөвшөөрөлгүй хүний эрх, эрх чөлөөнд халдан дур мэдэн баривчилж болохгүй. Заавал прокурорын зөвшөөрлөөр хийж, цааш үргэлжлүүлэн хорих бол шүүх хурал хийнэ. Ингэснээр харилцан мэтгэлцэж 30 хоногоор сунгах асуудлыг ярина. Би үүнийг НҮБ-ын шинжээчдэд гурван цаг тайлбарласан. Зарим нь анх удаагаа ийм шинжээчийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа гэдгээ хэлсэн. Хуучин 72 цаг баривчилдаг байсныг хуулиар 48 цаг болгосон. Яг газар дээр гэмт хэрэг үйлдэж, хүний амь насыг хөнөөсөн хүний шүүх хурлыг хийж амжихгүй. Тухайн хүний гэмт үйлдлийг таслан зогсоож, хойшлуулашгүй ажиллагаагаар баривчлана. Нэн даруй прокурорт мэдэгдэж байгаа. Энэ процесс Эрүүгийн хэрэг, Үндсэн хуулиас гажаагүй. Би шинжээчдэд ойлгомжтой тайлбарласан" гэв.
Мөн тэрбээр 12 настай хүүхэд авто осолд өртсөн хэргийн талаар "Би сая Ерөнхий прокурорт албан бичиг явуулж, тээврийн прокурорт хүсэлтээ тавьсан. Тэндээс одоо зөвшөөрөл нь гарч байна гэнэ. Осол гарах үеэр машинд хэдэн хүн байсан бэ гэх мэт бичлэгийг нийтэд ил болгоно. Цагдаагийн үйл ажиллагаа прокурорын байгууллагын хяналтад болдог" гэх хариултыг өглөө.
Крым: Зеленскийн улс төрийн карьер гадаадад дүрвэснээр төгсгөл болно
Б.Рагчаа: Цахилгаан, дулааны үнийг нэмснээр ард иргэдийн амьдралыг улам доройтуулж байна
Зеленский: Украины ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна
Монголын эрдэс баялгийн салбарын холбоодоос мэдэгдэл гаргалаа
ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 5-ныг дуустал амарна
Австрали ОХУ-ын 70 иргэн, 79 аж ахуйн нэгжийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ
Т.Болормаа: Нэг төгрөг болж унасан койн тэрбум болж өсөөд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн
Монгол Улсын зах зээлд газрын тос, байгалийн хий нийлүүлэх боломтой гэв
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бахрайны улсад ажлын айлчлал хийж байна
Хэлсэн үгийг бус хийсэн үйлдлийг нь харах хэрэгтэй