ШУА-ийн Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Шинжлэх ухааны академийн удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2022.05.06/болж байна.
Энэхүү зөвлөгөөний зорилго нь шинжлэх ухааны салбарт өнөөдөр үйлчилж байгаа хууль, дүрэм, журмын шинэчлэлийн өөрчлөлтийг танилцуулах, тэдгээрийн хэрэгжилтэд идэвх зохион байгуулалттай оролцох зэрэг асуудлыг тодруулахад оршиж байгаа юм.
Тодруулбал, УИХ-аас баталсан “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг тулгуур хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарын оролцоог тодорхойлох, хийгдсэн байгаа судалгааны үр дүнгүүдийг танилцуулах, ашиглах боломжийг олгох, хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар хамтарсан томоохон төсөл, зөвлөмж, санал санаачилгуудын талаар өнөөдрийн зөвлөгөөний явцад ярилцаж, ойлголцох юм.
Түүнчлэн энэ цаг үед улс орны эдийн засаг хүнд нөхцөлд байгаа ч шинжлэх ухаан технологийн салбарт төдийгүй Монгол улсын хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгүүд илүү тодорхой болж, ээлж дараалан батлагдаж, тэдгээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд гарч эхэлж байгааг оролцогчид онцоллоо.
Зөвлөгөөнд БШУЯ, ШУА, харьяа 16 хүрээлэн, ШУТС болон бусад хувийн хэвшлийн төлөөлөл 150 хүн оролцож 15 илтгэл хэлэлцүүлж байна.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “БШУЯ-аас 2022 оны эхэнд “Шинжлэх ухааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” зохион байгуулсан. Тус зөвлөгөөн дээр яригдсан хамгийн чухал асуудлууд бол энэ салбарт мөрдөгдөж байгаа, ялангуяа Засгийн газрын түвшинд мөрдөгдөж байгаа дүрэм, журмуудад ямар өөрчлөлт оруулах вэ. Шинээр ямар дүрэм журмыг гаргаж хэрэгжүүлбэл зохистой вэ гэдгийг ярилцсан. Энэ дагуу БШУЯ шуурхай ажиллаж хэд хэдэн дүрэм, журам шинээр батлагдлаа. Энэ шинэчлэлтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа бид хэрхэн зохион байгуулах юм. Тэр дундаа шинжлэх ухааны академийн өдөр тутмын үйл ажиллагаанд барьдаг бодлогын гол баримт бичиг болох Дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг бодитойгоор яаж үнэлэх вэ, зөвхөн академийн түвшинд биш, хүрээлэн тус бүр дээр хэрэгжиж байгаа стратеги төлөвлөгөөгөө үнэлж дүгнэлт гаргах, түүнчлэн хүрээлэнгүүд стратеги, төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах шаардлагатай бол эхний хагас жилд ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг дээр өнөөдрийн зөвлөгөөнөөс хариулт авах байх гэж бодож байна.
Шинжлэх ухааны салбарын өргөн бүрэлдэхүүн цугласан өнөөдрийн зөвлөгөөн дээр нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Шинжлэх ухааны салбарын гол гал голомт нь хүрээлэнгийн дотоод бүтцийн нэгж буюу салбар, лаборатори, сектор байдаг. Энэ үндсэн нэгжийн дарга нар өнөөдөр зөвлөгөөнд оролцож байна. Та бүхнийг сайн ажиллаж байгааг бид өнгөрсөн жилүүдийн тайлангаас харж байна. Гэхдээ илүү сайн ажиллах шаардлагатай байна. Салбарын удирдагч хүн бол тухайн салбарын шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг дэлхийн түвшинд хардаг хүн байх ёстой. Дэлхийн түвшинд харсан, харж бий болгосон тэр бодлого зорилтоо Монгол улсын хэмжээнд, өөрийн ажиллаж буй салбартаа авчирч шинжлэх ухааны тодорхой төсөл хөтөлбөрүүдийг захиалж, хэрэгжүүлэх тийм чадвартай хүн байх ёстой. Зүгээр л өнөө маргаашийг хараад ганц нэг хүмүүсийн гүйцэтгэж байгаа ажлыг хянах замаар яваад байвал салбар яваандаа хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуудалд тулж очдог. Тийм учраас алсын хараа, зорилгоо салбарын удирдагч өөрийн болгож суулгаж авсан байх ёстой. Идэвхтэй санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай, манлайлагч баймаар байна. Салбар маань санхүүжилтийн шинэ тогтолцоо руу орж байгаа энэ үед аль болох цөөн орон тоогоор тавьсан зорилтоо хэрэгжүүлэх чадвартай байвал бүр их сайн. БШУЯ-аас Засгийн газарт асуудал оруулж цалингийн сүлжээ өөрчлөгдсөн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ өөрчлөлтөөр шинээр ажилд орсон хүмүүсийн цалин гайгүй өссөн. Дээрх өөрчлөлтөөр өмнөх цалингийн сүлжээг болиулаад цалингийн доод хязгаарыг тогтоож өгсөн. Доод хязгаарыг тогтооно гэдэг нь бид батлагдсан цалингийн фонд дээрээ цөөн хүн ажиллуулаад, тэр дотроо илүү их үр бүтээлтэй ажилласан хүнд ямар ч хэмжээний өндөр цалин өгөх эрх зүйн орчин бүрдэж байна. Тиймээс цөөн орон тоогоор илүү ажил хийж чаддаг, зохион байгуулалтыг салбарын дарга нар хийх чадвартай байх нь чухал болоод байна.
Өнөөдрийн зөвлөгөөний дараа хүрээлэнгийн удирдлагууд, эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөлийнхөн зөвлөгөөн дээр яригдсан асуудлыг салбарынхандаа сайн ярьж түгээж, хамт олноороо хэлэлцсэн мэдээллээ бидэнд ирүүлэхийг хүсэж байна. Тэндээс цаашдын ажилдаа тусгах асуудлаа олж авах шаардлага бидэнд байна” гэлээ.
Зөвлөгөөнд илтгэл тавьсан зарим хүмүүсээс дараах тодруулыг авлаа.
“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтэд ШУА-ийн оролцоо болон тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн:
-Засгийн газраас зарлаад буй Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтэд ШУА-ийн оролцоо юу байх вэ?
-Шинэ сэргэлтийн бодлого нь дотроо 6 чиглэлтэй. Тэдгээр чиглэлүүдээс Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлого, Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого, Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогыг өнөөдрийн хувьд бид тухайлан авч анализ хийлээ. Энэ тухайгаа зөвлөгөөн дээр танилцууллаа. Өөрөөр хэлбэл, дээрх чиглэлүүдэд манай ШУА-ийн оролцох оролцоо арай түлхүү байх боломжтой юм гэж дүгнэсэн. Мэдээж хэрэг энэ асуудалд бүхий л шинжлэх ухааны байгууллага хамаатай гэдэг нь тодорхой.
-Дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг нь юу гэж харав?
-Тулгамдсан асуудал гэхээс илүү гарц шийдлийг нь ярих нь зүйтэй байх. Энэ сэргэлтийн бодлогыг шийдвэрлэхийн тулд мэдээж юуны түрүүнд төсөв буюу санхүүгийн эх үүсвэр чухал гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Үүний тулд аль нэг байгууллага, их, дээд сургууль гэхээсээ илүү Монгол улсын судалгаа шинжилгээний байгууллагууд нэгдэж, хамтарч ажиллах нь чухал юм. Мөн энэ ажил хэрэгт хамгийн ажил хэрэгч байдлаар оролцох ёстой. Аль нэг байгууллагын эрх ашиг, хүсэл сонирхлыг тэргүүн эгнээнд тавих боломжгүй юм. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа, оролцож байгаа судалгааны байгууллагуудын харилцан ойлголцол чухал гэсэн дүгнэлтийг эхний ээлжинд хэлж байна. Дараа нь үүний төлөөх олон олон хууль эрхзүйд өөрчлөлт орох ёстой юм. Тэдгээр өөрчлөлтүүд нь одоо байгаа бодлого, үзэл баримтлал, үндсэн чиглэлийн баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах нь чухал. Ингэсний дараа гарц шийдэл маань илүү тодорхой, зам мөр маань илүү гэрэлтэй болно.
Түүнчлэн судалгааны байгууллагуудын хувьд үүнийг хэрэгжүүлэх арга замыг нь л илүү зааж өгөх боломжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Магадгүй зарим нэгэн сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтрах замаар хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ бодлогын талаар хүмүүсийн ойлголт төсөөлөл, судлаачдын байр суурь тийм ч тодорхой болоогүй юм байна гэж үзэж байгаа юм.
“Сэтгүүл хөгжүүлэлт, ашиглалт, Цахим номын сан хөгжүүлэлт” сэдвээр илтгэл тавьсан МНСК-ын УЗ-ийн дарга Л.Гантулга:
-Өнөөдрийн Удирдах ажилтны зөвлөгөөний ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?
Мэдээж хэрэг энэ арга хэмжээ ач холбогдлын хувьд маш чухал. Учир нь хэн, хаана явж байна вэ гэдгийг мэдэх ёстой. Мөн яаж хамтарч ажиллах вэ гэдэг бололцоонуудыг харах ёстой. Дээр нь бусад газруудын амжилттай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр төслүүдтэй танилцах, аль салбар давуу талтай, аль нь сул талтай байна гэдгийг мэдэх боломжийг энэ арга хэмжээ олгож байна. Миний хувьд “Сэтгүүл хөгжүүлэлт, ашиглалт, Цахим номын сан хөгжүүлэлт” сэдвээр илтгэл тавьж оролцож байна. Энэ илтгэл дээр Монгол улсын шинжлэх ухааны бүтээл, олон улсын түвшинд ямар явж байгаа юм. Дэлхийн дунджаас хаагуур явж байна. Дээр нь ШУА бусад байгууллагууд тодруулбал, МУИС-тай харьцуулахад аль салбар нь тэргүүлж байна, аль салбар нь хоцрогдолтой явж байна гэдгийг анализ хийгээд гаргачихсан байгаа. Энэ нь бусад хүмүүсийн хувьд ажлаа төлөвлөх, хамтрагч байгууллагуудаа олоход хэрэгцээтэй учраас энэ түвшний удирдах ажилтны зөвлөгөөн жил болгон хийж байх хэрэгтэй.
-Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудын хувьд сэтгүүл хөгжүүлэлт, ашиглалт ямар түвшинд байна вэ?
-Эрдэм шинжилгээний сэтгүүлийн хувьд байгууллагын сэтгүүлээс үндэсний болон олон улсын түвшинд хүргэнэ гэдэг их чухал. Энэ нь чиглэлээр ШУА сүүлийн 10 гаруй жил Mongolia journals Online флатформыг манайхтай хамтран хөгжүүлж байна. Тус флатформоор дамжуулж одоогийн байдлаар бид 7 сэтгүүлийг олон улсын түвшинд хөгжүүлж байна. Эхнээсээ Scopus мэдээллийн санд бүртгэлтэй болчихсон. Энэ нь монголын шинжлэх ухааны хувьд шинэ ололтуудын нэг. Одоогийн байдлаар дээрх 7 сэтгүүлээс нийт 2,7 сая өгүүлэл татаж авсан байна. Энэ бол шинжлэх ухааны мэдлэгийг сурталчилсан маш том тоо гэдгийг харж болно.
Энэ жил бид хамтарч ажиллаж байгаа сэтгүүлийнхээ тоог нэмэгдүүлэх, Монголын бусад эрдэм шинжилгээний сэтгүүлийг нэмэх, сайжруулах тоо, чанарыг ахиулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Уламжлалт буюу хэвлэмэл хэлбэрээр сэтгүүл гаргаад тэрийг нь ашиглах хүрээ хязгаарлагдмал байсан бол цахим руу орсноор маш их өгөөжтэйгөөр, дэлхий даяар ашиглагдаж байна. Мөн сэтгүүлийн маш чухал үзүүлэлт бол эшлэл авах юм. Манайхтай хамтарч ажиллаж байгаа сэтгүүлүүдийн хамгийн их нь одоогийн байдлаар google scholar-аар судалж үзэхэд 400 гаруй эшлэл авагдсан байна гэдэг маань энэ нь маш чухал үнэлгээ. Мөн Scopusт бүртгэлтэй ШУА-ийн ХХТХ-ийн “Mongolian journal of chemistry” монголоос анхны олон улсад бүртгэлтэй сэтгүүл болсон. Тэр сэтгүүлийн олон улсын үнэлгээ нь сүүлийн 3 жилд жил бүр 3 дахин нэмэгдэж байгаа. Энэ бол чанарын үзүүлэлтийг илэрхийлж байгаа сайн үзүүлэлт.
-Цахим номын сан хөгжүүлэлтийн давуу тал мэдээж их. Одоо ямар явцтай байна вэ?
-Цахим сан бүрдүүлэх, номын сангийн системийг сайжруулах дээр 2 том ажил явагдаж байна. Нэг нь ШУА-ийн хүрээлэнгүүдийн номын сангийн хэвлэмэл ном, бүтээлийн мэдээллийн хайлтын систем хийхээр жил гаруй ажиллаж байна. Одоогийн байдлаар ГЗГЭХ, Олон улс судлалын хүрээлэнгийн нийт 3000 орчим ном бүртгэл нь цахимд орчихсон байна. Тус хүрээлэнгүүдэд байгаа номыг олж мэдэхийн тулд заавал номын сан орох, хүрээлэн дээр очих шаардлагагүй онлайнаар хайгаад олох боломжтой болсон. Энэ бол маш давуу тал. Мөн цахим мэдээллийн сан үүсгэх ажлын хүрээнд 50-60 жилийн өмнөх эрдэм шинжилгээний хэвлэмэл бүтээлийг цахимд оруулах ажил хийгдэж байна. Бид өнгөрсөн жил Олон улсын хүрээлэнгийн сүүлийн 50 орчим жилд гарсан 5 эрдэм шинжилгээний сэтгүүлийн бүх дугаарыг онлайн хэлбэрт оруулчхаад байна. Одоогийн байдлаар 100 гаруй хүн үзсэн, тэр дундаа гадаадын хэд хэдэн орноос үзсэн статистик гарсан. Ингэж үнэ цэнтэй судалгааны материалыг эргэлтэд оруулж байгаа нь цахим шилжилтийн маш чухал нэг хэсэг. Энэ мэтчилэн бусад хүрээлэнгүүдийн судлаачид судалгааны бүтээлээ цахим хэлбэрээр сурталчлах алхам нээгдэж байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:53
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:53
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ЗОЧИН [192.82.87.1] 2022-05-08 10:16:05
ЭНЭ ШУА ГЭЖ ЮУ ХИЙДЭГ, ХААНААС ЦАЛИЖДАГ ХҮМҮҮС ВЭ, ХӨНДИЙ ХООСОН БАЙШИНД, ӨРӨӨ ТАСАЛГААНУУДАД СУУЦАГААЖ ЦАГ НӨХЦӨӨСӨН БАГАГҮЙ ОЛОН ХҮМҮҮС Л БАЙХ ЮМ, ПАЛЕНТОЛОГИЙН СУДАЛГААГАА ҮЛДЭЭГЭЭД ТА НАР ТАРВАЛ ЯАСЫМ БЭ,
Залуу судлаач [66.181.183.50] 2022-05-08 07:51:43
Эргүү эрэгдэл даган баясагч Чулуунбаатар нарын үг хэнд хэрэгтэй юм бэ хайран цаг, маш их хоцрогдсон хүмүүс.Эднийг одоо солих хэрэгтэй.
иргэн [66.181.160.85] 2022-05-07 16:43:18
ШУА-ийн удирдах ажилтаны зөвөлгөөн маш үр дүнтэй болсонд талархаж байна. Олон ч асуудлыг олон талаас нь ярилцав. Коммент бичиж хий хоосон шүүмжилж бүхнийг муулахаас өөрийг чадахгүй хүмүүс шинжлэх ухааны хөгжилд саад хийх гэж оролдохоо боливол яасан юм бэ. Дэмийрч байхаас хурал зөвөлгөөнд биечлэн ирж оролцоод санаа оноогоо хэлж шүүмжилбэл дээргүй юу.
яамны хуучин ажилтан [185.236.200.27] 2022-05-07 16:11:52
Рэшдэл, Чулуунбатар, Ганэрдэнэ гээд байгаа нөхдүүд чин манай МУИС-ийн Батхүү багшаас айгаад өмдөндөө тавичихсан байсан гээд байсан амьтад мөн байх шиг байна. тэр Жаргалсайхан гээд авгай тээр жил хиймийн бодис алдаад түүнээ аргалах гээд баахан дарга нард бавуулаад байсан сураг байсан. Энэ ШУА одоо болио, балай юмнудийг тараагаад их сургуульд өгөх хэрэгтэй.
Иргэн [103.57.94.238] 2022-05-07 12:08:21
Мөн ч их ярьж мөн ч их хуралдах юм даа. Гэтэл улс орон улам л дампуурч уруудсаар, ард иргэд нь ядууралд автсаар л байх юм. Нэг л болохгүй байна. Шинжлэх ухааны гаргалгаа, дүгнэлт гэж байна уу? Монгол улсад эдийн засгийн ш,у гэж байна уу?
Зочин [64.119.18.1] 2022-05-07 03:45:02
жилдээ хэдэн төгрөгний ашиг гаргах бүтээл тууридаг болдоо
залуу судлаач [196.240.126.130] 2022-05-07 03:29:59
Энэ ШУА-г Рэгдэл, Чулуунбаатар, Ганэрдэнэ гэж боловсрол муутай, хоцрогдсон гадаад хэл түй ч байхгүй хулхиний акдемич нар гутааж дуусгаж байна. үтэр түргэн хөөж зайлуулах хэрэгтэй хувалзуудыг. Оронд нь боловёролтой хэл устай хүн олж тавихгүй бол болохгүй байна гэдгийг Энх-Амгалан сайд харж л байгаа да. Ганэрдэнэ гэж архичин хулгай луйвард гаршисан авилгачин өөрийн эхнэр нэртэй яаманд байхдаа бөгсөө худалдаж амьдардаг байсан бага гарийн биеээ үнэлэгч Жаргалсаахан гэж авгайг Химийн хүрээлэнгийн захирал болгож тависнаас хойш залуучуудийг хавчиж, төслийг нь дээрэмддэг ажил хийж байна
ИРГЭН [64.119.24.160] 2022-05-07 03:13:55
ХИЙЖ БҮТЭЭСЭН ЗҮЙЛ ЮУ Ч ҮГҮЙ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ШУЛЖ СУУДАГ, ХЭСЭГ НӨХӨД. ИХЭЭХЭН ЦОМХОТГОЖ ,ХООРОНД НЬ НЭГТГЭЖ, ХЭМНЭЛТ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААН ЗОГСОНГИ ҮХМЭЛ, ШИНЭ НЭЭЛТ, ЭРЧ ХҮЧ ОГТ БАЙХГҮЙ.