ТЦА: 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхийг ХОРИГЛОНО

Урин дулааны цаг эхлэхтэй зэрэгцэн иргэд мотоцикл, мопед унах нь ихэсдэг. Тээврийн цагдаагийн албанаас мотоцикл, мопедын жолооч нарт дараах зүйлсийг анхаарууллаа.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар:
- Мотоцикл, мопед жолоодож яваа үед өдрийн цагт тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцоно.
- Мотоцикл жолоодож яваа үед суурин газрын гадна замд хурдыг 60 км/ц, мопед жолоодож яваа үед хурдыг 50 км/цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.
- 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхийг хориглоно.
- Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх.
Сэтгэгдэл
Fbrkzn [178.68.41.154] 2025-01-05 16:12:16
stromectol pills canada - <a href="https://ivercand.com/">buy atacand 8mg without prescription</a> order carbamazepine 400mg online cheap