Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Зорчигч галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:
1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,
2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн БОЛ эрүүл мэндийн байгууллагын магадалгаа,
3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/
Цар тахлын эсрэг халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөж байгаатай холбоотойгоор тасалбаргүй зорчигчийг галт тэргэнд оруулахгүй, үдэн гаргагчийг зорчигчийн тавцанд нэвтрүүлэхгүй гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [103.80.210.183] 2021-10-14 07:53:52
цаг хөдлөөгүй байхад өвөл зуны хуваарь ялгаа алгаа .