Хөгжлийн банканд хураагдсан хөрөнгийн дуудлага худалдаа маргааш болно
Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт маргааш буюу 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т заасны дагуу анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаа болно. Үүнд,
-Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багт байрлах
Баян давааны ард “Хайрын билэг-1” цогцолбор,
Өгөөмөр тулгат гацаа байр “Хайрын билэг-2” цогцолбор хөрөнгө,
-Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах
Арваннэгдүгээр цэцэрлэгийн зүүн талд, “Гандирс” худалдааны төвийн худалдаа, үйлчилгээний талбайнууд,
Далан 26 дугаар байрны зоорийн давхарт байрлах 305.2 м.кв талбай бүхий Агуулахын байр,
Далан 25 дугаар байрны зоорийн давхарт байрлах 305.2 м.кв талбай бүхий Агуулахын байр.
-Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40, 50 мянгат (15170) Баруун Сэлбийн гудамж, 26 дугаар байранд байрлах 258.7 м.кв талбай бүхий орон сууц,
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн 25 байршилд байрлах усалгаагүй үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газрууд багтаж байна.
Эдгээр хөрөнгүүдийг сонирхсон иргэд, аж ахуйн нэгжийг өргөнөөр оролцохыг уриаллаа. Хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой. Нийт 34 үл хөдлөх хөрөнгө худалдана.
Сэтгэгдэл
Хэнтийн новшнууд [15.235.216.113] 2025-01-13 16:45:19
Хэнтийн новшнууд ямар аргаар, хэний лобигоор ийм их зээл авч бултуулсан байна, хураалгасан хөрөнгө нь авсан зээлийнхээ 20-30 хувьд ч хүрэхгүй чанаргүй юмнууд байгаа дөө.