О.Цогтгэрэл: Засгийн газар, Эрчим хүчний яамнаасаа тусдаа V цахилгаан станц барих гэж байгаа юм уу

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар өчигдөр (2024.11.18) “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын хилийн холболтын бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээллийг сонссон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Ардчилсан намын гишүүдийн асуултад хариулсан юм.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “Гашуун сухайт-Ганц мод боомтын төмөр замтай холбоотой асуудлаар БНХАУ-ын талаас манайд санал ирсэн тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар бүлгийн хуралд мэдээлэл өгсөн. Гашуун сухайт-Ганц мод боомтын асуудал Монгол Улсын хувьд 20-иод жилийн улс төрийн халуун сэдэв байсан.

Уул уурхайгаас маш өндөр хамааралтай орон болсон. Уул уурхай дотроо нүүрснээс маш их хамааралтай. Тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс Гашуун сухайт-Ганц модны боомтоор ямар ч саадгүй гарч байх шаардлагатай. Тиймээс хил холболтын асуудал чухал. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Хятадын талд баригдсан төмөр замыг ашиглах нь эдийн засгийн хувьд нөлөөтэй учраас сайн ярилцаад явуулах ёстой гэж үзсэн. Бүлгээс энэ асуудлаар тодорхой томъёолсон санал гаргаагүй, цаашдаа УИХ-д танилцуулагдаад явна.

Хоёрдугаарт, бид Улаанбаатар хотын агаарын бохирдол болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Нийслэлийн Засаг даргын орлогчийн ярьснаар V цахилгаан станцыг ирэх дөрвөн жилд барихаар төлөвлөж байгаа юм байна. Гурван сарын өмнө УИХ-аар баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ тухай тусгаагүй. Тэгэхээр Засгийн газраасаа тусдаа V цахилгаан станц барих гэж байгаа юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Эрчим хүчний яам нь оролцдоггүй эрчим хүчний байгууламж байж болох уу.

Гуравт нь, гишүүдийн санаачилан хуулийн төслийн талаар танилцуулга сонссон. Дөрвөн жилийн өмнө эрх баригчид утааг ялчихлаа гэж байсан, гэтэл өнөөдөр агаарын бохирдол хэвээрээ байна. Ийм учраас ажлын үүрэг хариуцлага, энэ ажлыг хариуцаж байсан Үндэсний хорооны үүрэг хариуцлага яригдана.

Сая Нийслэлийн Засаг даргын орлогчоор ярьснаар Тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулахаар ажиллана гэлээ, ирэх дөрвөн жилд. Гурван сарын өмнө УИХ-аар баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ тухай байгаагүй. Тэгэхээр Засгийн газраасаа тусдаа, эрчим хүчний яамнаасаа тусдаа тавдугаар цахилгаан станц барих гэж байгаа юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Эрчим хүчний яам нь оролцдоггүй эрчим хүчний байгууламж байж болох уу ийм асуудал ч гарч ирж байна” гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.86] 2024-11-20 18:22:29

ТА НАРЫН НААД ХЭРҮҮЛ ЯРШИГ Л БАЙНА, БУШУУХАН СТАНЦАА ХУРДАН БАРЬЖ ҮЗ,

Зочин [203.91.115.48] 2024-11-19 13:13:11

Яаж ч магадгүй. Ямар ч байсан Оюун-Эрдэнэ төв банкнаас тусдаа хүссэн хэмжээгээр мөнгө хэвлэж тараадаг хүн.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.