Зандаахүүгийн Энхболд: Эрүүгийн хуулийн 13.14-т худал мэдээлэл зориудаар тараавал тэр хүн ял авдаг. Гэтэл дарга Х.Нямбаатар хүн гүтгэхээр цагдаа, прокурор нь ажлаа хийхгүй байна!
Зандаахүүгийн Энхболд: Эрүүгийн хуулийн 13.14-т худал мэдээлэл зориудаар тараавал тэр хүн ял авдаг. Гэтэл дарга Х.Нямбаатар хүн гүтгэхээр цагдаа, прокурор нь ажлаа хийхгүй байна! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Л.Амарбаясгалан нарт гомдол гаргаж байна. Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор Үндсэн хуулиар олгогдсон миний эрхийг хангаж өгөхийг хүсье!
УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд өнөөдөр төрийн гурван өндөрлөгт хандан гомдол гаргаж буйгаа мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ, “Найм хоногийн дараа Үндсэн хуулийн 100 жилийн ойг тэмдэглэх гэж байна. 1992 оны Үндсэн хуулинд “Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэсэн заалт байдаг. Энэ Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байна. Хоёр сарын өмнө Хотын дарга Х.Нямбаатар намайг бродюр хагалсан гэж гүтгэсэн. Ийм учраас би цагдаад өргөдөл өгсөн.
Би мэдээж бродюр хагалаагүй. Эрүүгийн хуулийн 13.14-т худал мэдээлэл зориудаар тараавал тэр хүн ял авдаг. Тэр заалтын дагуу би цагдаад хандсан. Хоёр сарын турш Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн хошууч н.Саранхүү ажлаа хийсэнгүй. Үүнд хяналт тавьж буй прокурор н.Эрхэмбаяр мөн ажлаа хийсэнгүй.
Цагдааг томилох эрх Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад байна. Бүх прокурорыг томилдог эрх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд байна. Эрүүгийн хуулийн 13.14-ийг гаргасан УИХ-ын дарга Л.Амарбаясгалан байна. Энэ хуулиа хэрэгжүүлээ. Хэдэн муусайн сэтгүүлч, лайвчид дарга нарын талаар мэдээлэл тараахаар худал мэдээлэл тараасан гээд тэдэнд ялыг нь өгч байна. Харин дарга Х.Нямбаатар, иргэн З.Энхболдыг гүтгэхээр хууль хяналтынхан хоёр сар ажлаа хийхгүй, нэг ч удаа дуудаж байцаалт аваагүй байна.
Энэ улсад хуулийг хэрэгжүүлнэ гэж төрийн гурван өндөрлөг сонгогдсон. Ажлаа хийцгээ. Өөрийн чинь томилсон прокурор ажлаа хийхгүй хоёр сар болж байна, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ. Өөрийн чинь томилсон цагдаа ажлаа хийхгүй хоёр сар болж байна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ.
Өөрийн чинь гаргасан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт хэрэгжихгүй хоёр сар болж байна Л.Амарбаясгалан даргаа. Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор Үндсэн хуулиар олгогдсон миний эрхийг хангаж өгөхийг хүсье. Дарга ч бай, иргэн ч бай Үндсэн хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг хуулийг батлаад бид 100 жил болсон шүү” гэсэн байна.
Видеог дараах линкээс үзнэ үү: https://www.facebook.com/www.MedeeMN/videos/1116095350041906/
Сэтгэгдэл
Зочин [112.72.9.122] 2024-11-20 11:23:33
энэ гөлөөнз өөрөө олигтой хүн биш байх
зочин [192.82.65.8] 2024-11-19 09:27:42
Гайгүй толгой нь хороор дүүрчихсэн хүн! Харамсалтай.
зочин [59.153.86.104] 2024-11-19 07:38:54
эрх мэдэл бүхий дарга анги хуулиас дээгүүр байна гэсэн тогтолцоог МАН болон АН 1990 оноос хойш үргэлжлүүлэн авч яваа биз дээ . юун ардчилал хүний эрх зүсээ хувиргасан коммунизм манай монгол улсад өдрөөс өдөрт улам хүчээ авч байна .
Зочин [103.168.34.130] 2024-11-18 19:13:09
on on damjij hoishluuldag hereguud n bugd ardaa tusgai huulitaig ta bas medehgui bn gej uu ?
Зочин [103.71.100.180] 2024-11-18 18:50:34
танай АН-хан шоронгоор их айлгадаг хэлмэгдүүлдэг хэвээрээ байхнээ..