Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэнэ
Монгол Улсын Их Хурал 2023 онд 64 дүгээр тогтоол баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэхээр тусгасан билээ.
Уг тогтоолд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэж, Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан.
Энэ хүрээнд Улсын Их Хурал Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан хийж, “Парламентын хянан шалгах чиг үүрэг” чуулга уулзалтыг зохион байгуулна.
Монгол Улсын Үндсэн хууль бүрэн эхээрээ
Мөн их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээл, “Үндсэн хуульт ёс: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, ойд зориулсан үзэсгэлэн, хүчит бөхийн барилдаан болон төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Юүү бичиснээ хянаачээ, бодоочээ. [66.181.160.92] 2024-11-20 12:04:16
1940, 1960 оны Үндсэн хуулиуд яахлээ АВТОРИТАРИ буюу дарангуйлагч баримт бичиг болчихдог юм бэ? Солиорч байна уу? Ялангуяа 1950-1990 оны үед өнөөгийн Монгол Улсын бүх сайхан бүхнийг байгуулж, бүтээж, үндэслэсэн. Үүнийг хийхэд Монголын бүх иргэд чөлөөтэй сайн дураараа оролцож ирсэн. Тийм ардчилсан үе байсан учир 1990 оны ардчиллыг бойжуулан Монголд үүсгэж чадсан. Иймд социализмын үеийг "авторитари" гэвэл одоогийн үеийг бас "арчаагүй хөрөнгөтний диктатурын" үе гэж хэлнэ шүү.
Ямар зорилгоор түүхээ дордуулаад байгаа юм бэ? [66.181.160.92] 2024-11-20 12:08:12
Өөрсдийн түүхээ утгагүйгээр ингэж харлуулж доройтуулж болохгүй ш дээ.
Зочин [139.5.218.43] 2024-11-19 09:54:28
хуучин сүлднүүд сүртэй сайхан шүү, үлгэрт гардаг далавчтоай модон мориноос хувь илүү, ядаж байхад өнөөх нь далавчаа тасдуулаад үхчихдэг гэжуга,