Эдийн засгийн албаны өдрийг жилийн бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад нэмэлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдрийг Эдийн засгийн албаны тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэсэн.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Анхдугаар Их Хурлын 1924 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулснаас хойш тус алба үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тохиож байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл