Ц.Раднаа ахмадын дэлхийн аваргаас хос алтан медаль хүртжээ

Д.Тулга / Спорт

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ахмад настан, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа Швед улсын Гётенбург хотод болсон 25 дахь удаагийн Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ий 90-95 насны ангилалд 100 болон 800 метрийн зайд түрүүлж, хос алтан медаль хүртжээ.

Түүний хувьд 85 настайдаа буюу 2019 онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн билээ. Тэрбээр монгол хүний хат, онцлог, чадварыг харуулж залууст үлгэр дуурайлал болж, биширмээр амжилтыг удаа дараалан үзүүлж, тамирчин хүн тэсвэр тэвчээртэй байж, тогтмол бэлтгэлээ хийж чадвал зорилгодоо хүрдгийг харууллаа.

Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спортоор хичээллэж, 1966 онд сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байжээ.

2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-д гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн юм. Түүнээс хойш Ази тивд болсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэн, 17 дээд амжилтын эзэн болжээ. Өглөө бүр 3-4 км гүйж, 60, 100, 200 метрийн зайн гүйлтийг тус бүр 10 удаа давтан, биедээ таарсан хүчний бэлтгэл, дасгал хөдөлгөөн хийдэг тэрбээр 95 насандаа Мастеруудын дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод өрсөлдөх зорилго тавиад байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.196] 2024-08-28 17:57:11

Насаа нэмээд 100 хүрсэн хөгшидтэй гүйж түрүүдэв. Дээр нь сэргээш. Насаа гэмснг нь бхригдаж бүх юмаа хураалгаж нүдний булай болноо. Манай өм зүнийг үздэг хүн нэгч байхгүй.

На [45.117.35.32] 2024-08-27 18:38:45

Дэлхийн аварга болвол сар бүр 2.0 сая төгрөг өгөх журамтай гён. Раднаа гуайд 4.0 саяыг өгөх юс бна.

Зочин [66.181.188.52] 2024-08-27 17:29:22

Браво Баяр хүргэе.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.