“Бангкок-Чонбури” Азийн танхимын болон тулааны спортын наадам цуцлагдлаа

Aдмин / Спорт

“Бангкок – Чонбури” Азийн танхимын болон тулааны спортын VI наадам цар тахлын улмаас болон “Парис 2024” Олимпын бэлтгэл ажлаас шалтгаалан гурван удаа хойшилж, ирэх 11 дүгээр сарын 21-нээс 30-ны өдрүүдэд өрнөх товтой байсан билээ.

Гэвч тус наадмыг Зохион байгуулах хороо нь Азийн олимпын зөвлөлтэй байгуулсан гэрээний дагуу тодорхой шаардлагуудыг биелүүлээгүйн улмаас хотын барилга байгууламж, санхүү, төсвийн хүрэлцээгүй байдлыг харгалзан наадмыг цуцлах шийдвэр гаргаснаа АОЗ-өөс зарлав.

Дараагийн Азийн танхимын болон тулааны спортын наадам нь Саудын Арабын нийслэл Рияд хотноо зохиогдох бөгөөд товыг ойрын хугацаанд мэдэгдэнэ хэмээн мэдээллэв.

эх сурвалж: өдрийн сонин

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.