ПАРАЛИМПЫН ТАЕКВОНДОЧИД ӨНӨӨДӨР ПАРИСЫГ ЗОРИНО
"Парис 2024" паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ У.Сүрэнжав болон 2024 оны залуучуудын ДАШТ-д оролцох тамирчдын цугларалт бэлтгэл амжилттай явагдаж өндөрлөлөө.
Монгол таеквондогийн баг, тамирчид "Минт" спорт цогцолборт 2 сарын хугацаанд бэлтгэл сургуулилтаа базааж паралимпын наадамд оролцох баг, тамирчид наймдугаар сарын 18-ны өдөр Парис хотын зүг хүлгийн жолоо зална.
Монголын таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Б.Онон, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Түмэнжаргал нар тамирчдадаа амжилт хүсэн үдэн гаргаж өглөө.
Олимпын дэвжээнээ монгол таеквондочид тулалдахад 12 хоног үлдлээ.
Сэтгэгдэл