Төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг нэмнэ

Aдмин / Нүүр

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх цалин, тэтгэвэртэй холбоотой арга хэмжээнүүдийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан юм.

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл:

  • Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,
  • Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдүүлэх,
  • Үүнд нийт 225.2 мянган хүнийг хамруулна.

Орон нутгийн нэмэгдэл:

  • Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
  • Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
  • Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

Мөн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ


Сэтгэгдэл

Иргэн [139.5.216.197] 2024-04-04 11:49:40

Би өөрт байгаа боломжоороо амьдрал ахуйгаа авч явдаг тэтгэвэрийн хөгшин. Тэтгэвэр 100к-р нэмсэнд баярлалаа. Чамлахаар чанга атга гэсэн ардын сайхан үг бий. Ямар ч юманд сэтгэл нь ханадаггүй, ажил хийж явсан эсэх нь үл мэдэгдэх тодорхой хэдхээн хүн олон нийтийн сүлжээнд байнга сөрөг сэтгэгдэл бичиж суудаг юм шиг бна. Үүнийхээ төлөө мөнгө авдаг биз.

Зочин [202.179.21.228] 2024-04-03 16:40:25

Тэтгэврийг 10 % нэмэхгүй, ямар ч ажил хийгээгүй, малчинаар тэтгэвэрт гарсан хүмүүст боломж олгоод насаараа нийгмийн даатгал төлж ажилласан хүмүүсийн боломжийг хулгайлж байна

Зочин [66.181.189.156] 2024-04-03 06:08:39

ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭР Т ГАРСАН ЭНЭ НЭМЭГДЭЛ ИРГЭДЭД НЭМЭР БОЛООГҮЙ ГАЙ БОЛСОН ЮМНЫ ҮНЭ СУРАГААР НЬ ТЭНГЭРТ ДҮҮЛСЭН УЧМР

Зочин [66.181.189.156] 2024-04-03 06:05:42

МАН НАМ ӨӨРСНӨӨ НЭМЖ БАЙГАА ЮМ ЮМ ЯРИАД БАЙНА ЭНЭ БУРУУ БИД НАР ТАТВАРТ ӨГСӨН НЭГ БОЛ 40 ЖИЛ НИЙГМИЙН ДААТГАЛД ТӨОСӨН МӨНГӨНӨӨСӨӨ МАШ БАГА ХЭМЖЭЭГЭЭР Л АВСАН ТҮҮНЭЭС БИШ ТӨР ЗАСАГ ӨГӨӨД НЭМЭЭД БАЙГАА ЮМ БИШЭЭ БИ Л ЛАВ 40 ЖИЛ ТӨЛСӨН ХҮН ШҮҮ

Зочин [139.5.218.25] 2024-04-02 21:01:34

Цалин нэмэгдсэн ч татвар нийгмийн даатгалын нь арай өндөр бна шүү дэ нийгмийн даатгалаа багасгах хэрэгтэй цалин нэмэгдсэн нь мэдэгдэхгүй байх юм

зочин [66.181.191.41] 2024-04-02 14:47:33

Энэ удаагийн тэтэгэврийн нэмэгдэл шударга бус уу? Яагаад бүгдийг нь хавтгайруулан 100к нэмж байгаа вэ? Инфляцийг тооцоод л тэтгэврийг нэмж байх ёстой биз дээ? МАН, эрх баригчид ийм шударга бус зүйл хийхээ хэзээ болих вэ? 5-6 сарын өмнөөс зарлаж байгаад нэмж байгаа болохоор бүх юмны үнэ тэнгэрт хадчихсан биз дээ? МАН, эрх баригчид бодит амьдралд ойртож, энэ үнээ хараач ээ, иргэдийн ахуй амьдралыг хараач ээ, иргэд туйлдсаар, ядуурсаар, өлссөөр, өвдсөөр, доройтсоор дордсоор байна уу? Хотын захын гэр хорооллуудад очиж иргэдийн амьдралыг хараач ээ, ойлгооч ээ.

Зочин [66.181.178.12] 2024-04-02 13:30:03

Үнийн өсөлт дагаад нэмэгдэнэ үүнийг анхаараачээ... Тэтгэврийг олигтойхон нэмээчээ чааваас гэж

Зочин [119.40.103.6] 2024-04-02 12:30:20

Үнийн өсөлтөө анхаараач ээ

Зочин [66.181.176.233] 2024-04-02 09:59:26

Тэтгэврийг нь 300 мянгаар нэмээчээ

Зочин [202.55.188.43] 2024-04-03 16:37:01

7


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.