Boeing загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч Л.Номин боллоо

Aдмин / Нүүр

МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдлээ. Ингэснээр тэрбээр Boeing загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч болж байгаа аж. Тодруулбал МИАТ ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байгааг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв. Сонирхуулахад Л.Номин нь өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авч, хөх тэнгэрт дүүлэн ниссэн гурав дахь үеийн нисгэгч аж.

Анхны нислэгээ үйлдэхээсээ өмнө МИАТ ТӨХК-ийн нисгэгч Л.Номин сэтгэгдлээ хуваалцахдаа "Би 2018 онд Канад улсад нисгэгчээр төгссөн. Таван жилийн хугацаанд завсарласны дараа нисгэгчийн карьер маань үргэлжилж байгаад маш их баяртай байна.

Бие даасан нислэгээ хийхээс өмнө 200 цаг "Line training" хийдэг. Шалгуулаад, нислэгээ хийгээд багш нартайгаа байнга хамт явдаг. Өөрийгөө бэлэн болсон гэж бодож байгаа учраас сандрал бага байна" гэсэн юм.


Сэтгэгдэл

zochin [124.158.120.90] 2024-04-01 14:28:54

Атаа жөтөө их болжээ.

Onoch [202.5.202.2] 2024-04-02 12:34:19

Атаа жөтөө гэнэ үү юу гэнэ үү мэдэхгүй. Метро сая 2010 оны хавьцаанаас эмэгтэй жолоочтой байхыг зөвшөөрч эхэлж бх шиг байна. Тайлбар нь аюулгүй байдал сайжирсан тул. Онцгой нөхцөл байдал үүсэхэд эрэгтэй эмэгтэй хүний хариу үйлдэл өөр байх нь ойлгомжтой. адгийн машин жолоодоход өөр байдаг юм.

Зочин [66.181.182.213] 2024-04-01 12:45:19

Хөх толбот монгол тэнгэр шиг байг

зочин [66.181.190.182] 2024-03-31 16:15:51

Канадад 1жилийн курс төгсөөд тэгээд 5-н жил завсарлаад шууд войнг дээр нисээд, ,эмэгтэй хүн нисгэгч болоод ийм том 200-300 хүний амь нас хариуцаад агаарт ажиллана гэдэг дэндүү ахадсан ажил шүү.МИАТ-ынхаа

зочин [202.126.89.234] 2024-03-31 10:16:44

Эмэгтэйчүүд нь нүүрсний жолооч онгоцны нисэгч гээд эрэгтэйчүүдийн ажлыг булаагаад эрчүүд юу хийхийн гэртээ хүүхдээ харах архи уух ажил хийх үү нийгэм хаашаа яваад байнаа

H [38.27.115.23] 2024-03-30 20:32:41

Emegtei hun hariuclagatai

Onoch [66.181.160.19] 2024-03-31 18:17:33

Онцгой нөхцөлд л сандрахгүй эрүүл ухаантай шийдвэр гаргах ёстой. Гол нь... бусад нь өдөр тутмын журам шалгалтаар хангаж болно.

Зочин [152.37.73.239] 2024-03-30 16:58:35

Та нар итгэж онгоцонд нь суухуу?

huz [103.168.34.161] 2024-03-31 16:54:00

jolooch ni haragdahguildee ;)

Хммм [66.181.183.202] 2024-03-30 12:53:35

Энэтхэг.н каст.н систем гуталчинг.н хүүхэд гуталчин цагдааг.н хүүхэд цагдаа улс төрч.н хүүхэд улс төрч болдог Монгол араас явж бна.

Зочин [202.9.40.178] 2024-03-30 12:33:00

Удам дамжисан уурхайчин удам дамжисан төмөр замчин ...... гээд л бусдын боломжийг хулгайлж хүүхдэдээ давуу тал үүсгэдэг монгол сэтгэхүйгээ задалж бүгд шударгаар баян ядуу эцэг эх нь хэн байхаас үл хамаарч бүгдэнд нь бүх боломжийг нээлттэй болгож шударгаар өрсөлдмөөр байна. Тэрнээс биш тэрний хүүхэд энэний хүүхэд гэж нялуурч нялцгайрмааргүй байна. Энэ салбарт биш ч өөр салбарт яг ийм бадлаар тэрний хүүхэд гэсэн нэрэн дор боломжоо бусдад шудрага бусаар алдаж л байлаа. Одоо энэ нийгэмд хэн нэгэн нөлөөтний хүүхэд биш л бол хэцүү болцон яагаад бид ийм шурага бус харгис нийгэм бүтээцгээгээд байгаан эндээс л бүх хахууль хулгай луйвар нь дагалдаж яваад байгаа ш дэ

Зочин [202.9.46.143] 2024-03-30 20:02:19

Харин ч удам дамжсан мэргэжлийн хүмүүс, ялангуяа эмч нар мэдлэг ур чадвар сайтай бдаг шүү. Нисгэгчийг би бас тийм байх гэж бодож бна шүү. Ийм залуухан охин, сайн нисгэгч болоод л Боингийн нисгэгч болсон байх. Нисгэгч - тоглоом биш мэргэжил Арын хаалга гэж бдаггүй ажил мэргэжил! Хүний урмыг битгий хугалж бай. Энэ мундаг охинд амжилт хүсье.

Зочин [202.9.46.143] 2024-03-30 19:54:45

Өвөө, аав 2- ынхоо мэргэжлийг харж бахархсаар энэ мэргэжилд дурлаж сонгож зорьж л нисгэгч болоо биз. Шалгалтанд нь тэнцээд л орсон байж болно шдээ. Ганц хүүхдийн төлбөр төлөх чадал тэдэнд бсан л блгүй. Толгойгоороо тэтгэлэг олоод сурсан ч байж болно. Сайн сайхан юманд баярлахын оронд юун атаархаж үхсэн амьтан бэ! Алхам тутамдаа ингэж атаархаад хорсоод бвал нас чинь богиносно шүү. Сайхан зүйлд баярлаж сур!

Зочин [117.111.28.153] 2024-03-30 17:23:47

Энэ нисгэгч бүсгүй бол бахархмаар байна, юунд нь атаархаад байдаг юм, эмэгтэй хүн бүр арын хаалгаар хахуульдаад нисгэгч болдоггүй байхаа

Зочин [103.41.93.147] 2024-03-30 16:06:25

Uheeechee sda

Зочин [202.9.46.136] 2024-03-30 11:19:51

Хэл найруулга гэж авах юм алга. Бага ангийн хүүхэд бичсэн юм уу?

Зочин [202.126.89.144] 2024-03-30 16:38:42

Zov shvvdee hel naiuulgagiig zasaad unshij bnoo vnen l ym bichsen bn


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.