ӨНӨӨДӨР: ХЭҮК-оос хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлнэ
Гуравдугаар сарын 28-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: “Корпорэйт конвейншн” төвд: “Монголын геологи, хайгуул-2024” салбарын уулзалт хэлэлцүүлэг болно.
-УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
10.00 цагт: ГХЯ-нд: Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал болно.
11.00 цагт: ХЭҮК-оос 2023 онд төр, засгийн байгууллагуудад хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлнэ. Утас: 9902-8438.
11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: “Оюу толгой” ХХК Хөдөлмөрийн хуулийн заалт болон ҮЭ-ийн хамтын гэрээг мөрдөхгүй, илүү цагийн мөнгө олгохгүй байгаа талаар компанийн ажилчид Өмнөговиос ирж мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Монгол Бөхийн өргөөнд: “Браво циркус” нэгдлээс циркийн хөгжлийн талаар болон энэ сарын 29-нд эхлэх “Браво цирк-4” тоглолтын талаар мэдээлнэ.
12.00 цагт: “Этүгэн их сургуулийн багш, оюутнууд нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн 1905 сурагчид амны хөндийн үзлэг хийж, шүдээ зөв угаах дадалд хэвшүүлсэн сургалтын дүнг танилцуулж, амны эрүүл ахуйн сургагч багш нартаа батламж гардуулна. Утас:8685-1620, 9985-1620.
16.00 цагт: Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалт орон даяар гамшгийн дуут дохиогоор зэрэг болно.. Утас:8824-9813.
-Гурилын үнийн өсөлт, салбарын үзүүлэлт, төлөвийн талаар ХХААХҮЯ-наас эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзана.
Сэтгэгдэл