Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Хятадаас тус улсын мөнгөн тэмдэгтээр дүүргэсэн чингэлэг Монгол Улсын хилээр орж иржээ. Энэ талаарх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, шуугиан тариад байна. ГЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас “Манай байгууллагад энэ талаарх мэдээлэл ирээгүй байна. Цахим орчинд мэдээлэл цацагдсантай холбоотойгоор мэдээллийг тодруулахаар ажиллаж байна” гэжээ.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр, уг үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаныхан таслан зогсоож, чингэлгийг саатуулжээ. Гэхдээ одоогоор дээрх үйл явдлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Харин албан бусаар “Хятадын мөнгөн дэвсгэртүүдийг тамхины хайрцагт хийж тээвэрлэсэн”, “Энэ нь сонгуульд зориулсан мөнгө байж болзошгүй”, “Чингэлэгтэй мөнгөний эзэн нь тодроогүй” гэсэн мэдээллүүд яригдаж байна. Тэгэхээр Цагдаагийн байгууллагаас “Уг мөнгийг сонгуульд зориулж оруулж ирсэн эсэх”, “Эзэн нь хэн байсан бэ” зэрэг асуултад хариулт өгөх биз ээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл
Зочин [202.21.113.42] 2024-03-30 15:31:09
эзэнгүй юм чинь улсын орлого болгоод хувьцааны ноогдол ашиг дээрээ нэмээд ард түмэндээ тараагаад өгчихөө. Хэн нэгэнд хэрэггүй бол ядарсан олонд жаахан ч атугай нэмэр болох байх. Өчнөөн их уул уурхай газар тариалан мал ахуйтай байж бусад орноос л гуйлга гуйгаад байх юм Эзэн чингис, өвөг дээдсийнхээ нэр төрийг бодооч. Нэр хугараар яс хугар гэгчээр. Хужаануудад эх орноо худалдах гэсийм байгаа биз. Хүнээс юм гуйсан ч эргүүлж заавал хариугий нь барьдаг ёстой. Ингэхэд төр засгийнхнаас гадаад өрөө яах гэж байна, хэзээ хэн яаж дарах гэж байна вэ гэж өглөө бүр сануулж асуух хэрэгтэй байна.
Ухнаа [202.126.90.55] 2024-03-29 20:49:17
..сү...ийн. мөнгө биз
Зочин гуай нь байна. [43.242.243.43] 2024-03-29 10:41:16
Эзэн нь тодордоггүй юм бол ядарсан ард түмэндээ хуваагаад өгчих.
Зочин [139.5.218.133] 2024-03-29 13:04:26
Улныхандаа өгчих.
Зочин [122.201.31.243] 2024-03-29 12:55:29
Haha teg
Зочин [66.181.190.147] 2024-03-29 09:34:31
Юү ч бай Монгол улсын үндэсний аюулгүй байдалд харшилсан үйлдэл тул уг мөнгийг улсын орлого болгоод зээл төлөхөд зориулах нь зөв.Нэмж энд тэндээс элдвийн зээл авахаас татгалзах хэрэгтэй.
Зочин [66.181.179.111] 2024-03-30 00:35:52
Зөв
Зочин [66.181.160.35] 2024-03-29 19:10:54
Тийм шүү улсын орлого болгож малчдын зээлийг төлөхөд зориулах нь зөв
Зочин [202.9.40.15] 2024-03-29 07:29:16
Man ii l mongo bj taaraa shd
Zochi [202.70.47.162] 2024-03-29 00:19:51
Цагдаа нар хариу өгөхгүй, нам дарна. Дарга нарынх нь хахуулийн мөнгө
Зочин [59.153.114.87] 2024-03-29 21:52:48
Yg tiim
Зочин [122.201.31.214] 2024-03-28 23:21:53
Сонгуультай холбоотой штээ нэр дэвшин мөнгө тараана, УИХ гишүүн болон Монголын газар нутгийг 100 жилээр дахиад өгнө, үлдсэн газрын баялагийг бүгдийн авах санаатай Хятадын захиалга штээ... өөр юу байв гэж...
Зочин [139.5.218.133] 2024-03-29 13:06:31
Санал нэг бна.
A [66.181.161.245] 2024-03-28 23:03:33
Ene ugaasaa MAH iin nohdvdin xij bga ajil bxda oor yu gej l ezengvi ym irdegiin ulsin orlogo bolgooch
Зочин [103.212.119.212] 2024-03-29 00:00:23
АН ын мөнгө биз дэ бодвол санал өгдөг өлөнгүүддээ тараах гэж байгаа байх л үнэн бол
зочин [202.55.188.90] 2024-03-28 16:09:03
эзэнгүй бол ард түмэнд тараа гүйцээ
U [66.181.190.233] 2024-03-28 22:37:38
Монгол улсын иргэдэд юань тараах гээд чи чинь харин сонирхолтой хүн үү, үгүй юу
Ц.А [59.153.114.9] 2024-03-28 12:01:05
ЭЗЭН ОЛДОХГҮЙ БОЛ УЛСЫН ОРЛОГО БОЛГООЧЭЭ ❗❗❗
Зочин [66.181.191.158] 2024-03-28 21:42:22
Нүүрсний хулгайчдын хулгай хийсэн нүүрсний мөнгө байх да Улсын орлого болгох хэрэгтэй шүү дэ
Зочин [66.181.182.173] 2024-03-28 20:25:44
Улсын орлого болго
Зочин [66.181.182.173] 2024-03-28 20:25:18
Зөв
зочин [66.181.182.178] 2024-03-27 13:00:50
Тэр жил баруун аймаг руу их хэмжээний бэлэн мөнгө илэрч байсан Орсоос ч 20 сая доллар орж ирсэн гэх мэдээллийн адил чимээгүй болох биз ээ