Хилээр орж ирсэн гэх их хэмжээний юанийн эргэн тойронд

Aдмин / Нүүр

Хувь иргэн цацсан гэх бичлэгийг зарим нэр бүхий мэдээллийн сайтууд “Урд хөршөөс вагонд их хэмжээний бэлэн юанийн дэвсгэрт орж ирлээ. Эх сурвалж үүнийг сонгуульд зориулсан мөнгө гэв” гэх зэрэг гарчигтай нийтлэгдэв. Харин мэргэжлийн редакц бүхий eguur.mn, уг мэдээллийг тодруулахад гаалийн байгууллага нь “...Бичлэгийг шалгуулна, хилээр их хэмжээний юань орж ирсэн гэх мэдээлэл бүртгэгдээгүй” гэв. УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ үед үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм асуудлыг зохих газраас нь шалгаж тогтоох нь ойлгомжтой. Гэтэл эл асуудлыг улс төржүүлэх зорилготой хуурамч хаягуудын жиргээ ч яваад амжив.

Сошиалаар нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхөөр оролдсон байж болзошгүй уг их хэмжээний юанийн дэвсгэрт гэгчийг “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн оруулж ирж нүүрсний хэргээ далдлах гэж байна” гэх мэдээлэл Твиттерт тархаж байтал гишүүн өөрөө уг мэдээллийг үгүйсгэж тэрхүү мэдээллийг бичсэн хүнийг олж өгсөн хүнд 5 сая төгрөг өгнө гэж бичив.

Төрийн тогтолцооны халдашгүй байдалтай холбоотой уг ноцтой мэдээллийг чухам хэн хаанаас ямар зорилгоор цацсан нь төдийлөн тодорхойгүй. Аль нэг улсын сонгуулийн үр дүнд мөнгөөр нөлөөлөх оролдлого байгаа бол тэр нь тухайн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбоотой, мэдээллийг нийтлэгч нь илтэд өдөөн турхирсан эсвэл сүрдүүлсэн агуулга илэрхийлсэн байж болзошгүй юу?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.40] 2024-03-29 14:21:32

ОДОО БҮР КОНТЕЙНЕРЭЭР НЬ ОРУУЛЖ ИРДЭГ БОЛОО ЮҮ.

Зочин [203.17.23.197] 2024-03-29 10:37:29

Ямартаа ч эзэнгүй болсон мөнгийг хурааж улсын орлого болго

Зөнч [66.181.181.171] 2024-03-28 18:45:21

Хамгийн түрүүнд мөнгө амласан хүн сэжигтэй

зочин [66.181.183.185] 2024-03-28 16:58:42

сонгууль, эрх мэдэлтнүүдтэй шууд ходбоотой. Энгийн иргэн ийм байдал үүсгэсэн бол шууд шоронд. Одоо нуун далдлах эрх мэдэлтнүүд өнөө л, хууль цагдаа холбогдох албадуудыг гар хөлөө болгож хөдөлгөн сенсаацлан нам жим болгоно. Улс орон сум орон нутгаа зардаг шөнө орой хятадуудтай уулзалт хийдэг нөхөртэй ч холбоотой байхыг ч үгүйсгэх аргагүй.

Зочин [66.181.183.185] 2024-03-28 16:54:38

Сонгууль + эрх мэдэлтнүүдтэй шууд холбоотой....‼‼☝☝

Зочин [66.181.177.173] 2024-03-28 13:31:14

Ийм зүйлийг шалгаад тогтоох техник технологийн хэрэгсэл,хүчин Монгол улсад байхгүй байна уу. Нилээд хугацаа өнгөрч байна. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай байвал Үнэнд ойрхон баймаарсан даа.Нөгөө шинжээч, судлаачид,үзмэрчид хаана явж байна.Биднийгээ л ичээнээсээ гарсан тарвага шиг хошигруулсаар байна даа.Мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүсийн тоглоом болмооргүй байна даа.

Зочин [66.181.161.152] 2024-03-28 12:15:04

Баараггүйл орж ирсэн гээд байгаам даа

Зочин [202.179.24.88] 2024-03-27 20:02:48

jolooch ni jombogo Adiyasurengiinh gej helseniig munguur haachlaa shdee

Зочин [103.57.95.12] 2024-03-27 17:29:24

Зүгээр зураг тавьсан юм биш үү

Хө өө эрх хёё [202.126.88.135] 2024-03-27 13:04:34

Ингээд энэ асуудал замхарваа хөөрхий. Бузрын луйварчид шүү


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.