Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх чиглэлээр 3 талт уулзалт хийлээ

Aдмин / Нүүр

ОБЕГ, Швейцарын холбооны улсын Хөгжлийн агентлаг болон БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай хамтран Монгол Улсын хот дах эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх төслийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байна.

Төслийн явцыг хэлэлцэх, цаашдын үйл ажиллагааг тодорхойлох, Монгол, Хятад хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилгоор ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын холбооны улсын шинжээчдийн хамт БНХАУ-ын Бээжин хотод ажиллалаа.

Энэ үеэр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны Гадаад харилцаа, аврах ажиллагааны газар, Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний алба, Гал, аврах ажиллагааны үндэсний албаны төлөөлөлтэй гурван талт уулзалтыг хийж, Монгол Улсын хот дах эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх чиглэлээр урт хугацаанд үргэлжүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Төслийн хүрээнд Онцгой байдлын албаны аврагч нарыг бэлтгэх модуль сургалтын байгууламжийг байгуулах юм. Ингэснээр сургагч багш нарыг олон улсын стандартын дагуу сургаж бэлтгэх боломжтой болно. Мөн Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн гарын авлагыг нутагшуулах ажлыг хийж байна.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт гамшиг, осол тэр дундаа ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах чиглэлээрх хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Үүний зэрэгцээ Бүс ба зам санаачлагын хүрээнд гамшгаас хамгаалах чадавхыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой хүрээнд хамтран ажиллахаар санал солилцсон юм.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.