ӨНӨӨДӨР: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороо хуралдана
Гуравдугаар сарын 26-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: “Боомтын сэргэлт-2024” Үндэсний форум болно.
10.00 цагт: УИХ-ын Байнгын хороодын ажлын хэсгүүд хуралдана.
10.00-12.00 цагт: МҮХАҮТ-д Сангийн яам, татвар, гааль, ШӨХТГ-ын удирдлага, төлөөлөл оролцсон“НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэгтэй.
14.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороо хуралдана.
“Монгол Ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагт: “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар нэр бүхий хүмүүстэй холбогдох их хэмжээний авлига, хээл хахуулийн талаар мэдээлнэ.
11.30 цагт: “Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалтын хүрээнд УУХҮЯ, Үндэсний Геологийн алба зэрэг байгууллагаас мэдээлэл хийнэ.
-“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-өөс эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзаж хөгжлийн зарим суурь судалгааг танилцуулна.
Сэтгэгдэл
Зочин [103.212.119.116] 2024-03-27 11:42:32
Үнэ хэт өндөр , чанар гэж алгадаа. Эм уугаад бүрэн эдгэрсэн хүн хэр олон бол. Бүтэн 1 сар уугаад ., 7 хоног завсарлахаар дахиад өвдөнө. Эмчдээ хэлэхээр дахин олон хоног уу гэнэ, аль эсвэл таны биений онцлогоос боллоо .Гүйцээ …. Кк
зочин [103.212.117.90] 2024-03-27 10:28:07
эмийн үнийг улс анхааралдаа авах цаг болсон хэн дуртай нь эмийн сан ажиллуулж амныхаа зоргоороо үнэ хэлдэг болсон хөл толгой нь олдохгүй олон эмийн сангуудыг цэгцлээчээ 1фл сиропоос 10000 1тр эмээс 1200 унагадаг юм бна лээ хатуу анхаар ,,,