ӨНӨӨДӨР: Япон Улсын ЭСЯ-наас хүмүүнлэгийн тусламж хүлээлгэн өгнө

Aдмин / Нүүр

Гуравдугаар сарын 25-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-18.00 цагт: МҮХАҮТ-д: “Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг болно

09.00-15.00 цагт: ГХЯ-нд: “Боомтын сэргэлт” форумын хүрээнд “Далайн эрх зүйн конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж, хуурай боомтын хөгжил” симпозиум болно.

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороодын ажлын хэсэг хуралдана.

10.00 цагт: НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болно.

11.30 цагт: Төрийн ордонд: ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны талаар мэдээлнэ. Утас: 9910-3830.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээлийн төвд: СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг огцруулах талаар тус дүүргийн иргэн Д.Ганбаатар мэдээлнэ. Утас: 8888-9732.

14.00 цагт: Төрийн ордонд: Нийтийн тээврийн парк шинэчлэлээр 2023 онд нийлүүлсэн автобусны худалдан авалтын ажиллагааг хянан шалгах Түр хороо хуралдана.

14.00 цагт: АШУҮИС-ийн ботаник цогцолборын “Blue Hall”-д: “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач-мэргэжилтний цогц чадамж- сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 8802-3300.

16.00 цагт: ОБЕГ-т: Япон Улсын ЭСЯ-наас зудад нэрвэгдсэн иргэдэд туслах хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Утас: 8824-9813.

Соёл, урлаг:

19.00 цагт: СТӨ-нд: “Жанцанноров” сан, Монгол Улсын Үндэсний Урлагийн их театр хамтран хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын “Хүслийн төвөргөөн” концерт толилуулна.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-03-25 10:52:05

хулгайч нар ч цулайх нь дээ. энэ хэдээс 1% нь эзэндэ хүрнэ. бусад нь 76-г салтааны үсүүдэд очоно.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.