Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр НИТХ-ын ээлжит бус XVII чуулганаар хэлэлцэн, баталсан билээ.

Тендерийн урилгын дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703 холбоосоор нэвтэрч танилцана уу.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.106] 2024-03-01 06:57:09

МАН-аас зарласан метроны тухай үлгэр бичих уралдааны болзол. СОНГУУЛЬ ХҮРТЭЛ "МАТЕРИАЛУУД" БУЮУ ҮЛГЭРҮҮД ХҮЛЭЭЖ АВНА. ХЯТАДУУД Л ОРОЛЦОХ БАЙХ

Зочин [202.9.40.205] 2024-03-01 06:52:40

2гараа өргөөд дэмжинэ митро бол хөгжил оройтсон ч гэсэн одоо цаг нь болсон эсэргүүцэх шаардалга байхгүй

Ардчилсан улс бид мөн үү? [103.212.117.9] 2024-02-29 17:29:39

Ард нийтийн санал асуулга яасан? Хийхийг эсэргүйцнэм. Монгол ардчилсан улс биш бололтой. Бодвол Хятадын мөнгө шууд нөлөөлсөн бололтой.

ХНН. [202.179.24.40] 2024-02-29 17:00:07

НИЙГМИЙГ ХАМАРСАН СУУРЬ БҮТЦИЙН АСАР ТОМ ЭНЭ ТӨСЛИЙГ МОНГОЛЧУУД ЭХЛЭЭД ДОТРОО ЯРИЛЦАХ ШҮҮН ТУНГААХ ОЙЛГОЛЦОХ ШААРДЛАГАТАЙ БАЙМААР... ИНГЭЭД ХҮЧИНДЭЭД ЯВЧИХ ЮМ БИЗ ДЭЭ. ЯМАР ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА БАЙХЫН, АШИГ ОЛОХ УУ , ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ХААНААС АВАХЫН , ЗЭЭЛИЙН ХҮҮНД ХЭДИЙГ ТӨЛӨХИЙН , ХЭЗЭЭ ХААНААС ЯАЖ ЮУГААРАА ТӨЛӨХИЙН. ... ЗУНЫ 3 САР ХОТ ХООСОРДОГ... ТЭХЭЭР ЯАХЫН... МЭДЭХ ЮМ ТҮЙ Ч БАЙХГҮЙ. УЛААНБААТАРТ МЕТРО БАРИАД УЛАМ Л ИХ ХҮН НҮҮЖ ИРНЭ БИЗ ДЭ. ТЭГСЭНД ОРВОЛ ХОТООС 500,000 ХҮН ГАРГАВАЛ ЯАСЫН... ИРГЭДЭДЭД МЭДЭХ ЮМ БАЙХГҮЙ. ИРГЭДЭЭ БАСАМЖИЛААД БАЙН УУ

Biggie [66.181.188.107] 2024-02-29 18:41:05

medrel idda ve


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.