Явган хүний замыг 35.6 тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмын явган хүний зам талбайг энэ жилээс стандартад нийцүүлж байгалийн чулуун хийцлэлтэй болгоно.

Ингэхдээ хөнгөлөлттэй үнээр, боржин чулуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээр тус ажлыг гүйцэтгүүлнэ гэж НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан урсгал зардалд явган хүний замыг стандартад нийцүүлэн шинэчлэх төсвийг тусгасан. Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хотын гол гудамж, явган хүний зам, талбайг стандартад нийцсэн боржин чулуугаар тохижуулахад 45.6 тэрбум төгрөг тусгуулахаар НИТХ-д өргөн барьсан юм. НИТХ-ын өчигдөрийн хэлэлцүүлгээр, энэ оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг батлахдаа бүлгүүдийн саналыг тус бүрчлэн хэлэлцжээ. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс явган хүний зам, талбайн тохижилтод тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум, АН-ын бүлгээс 20 тэрбум, ХҮН-ын бүлгээс 30.4 тэрбум төгрөгөөр бууруулах санал дэвшүүлсэн юм. Намын бүлгүүд, хороодын саналыг хэлэлцэж, явган зам талбайн тохижилтын ажилд тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр багасган, 35.6 тэрбум төгрөг төсөвлөхөөр тогтоолын төслийг баталлаа.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.90.19] 2024-03-02 13:35:05

Шал утгагүй цавчаал хийж байгаа биз. Хөгжил ярьхаасаа өмнө хүнээ хөгжүүлмээр байна аа ардын хүүхдүүд нь 50 60 раа ганц багштай гурвалж суугаад багталцахгүй бөгчим ангид ухаан алдхаас наагуур гарч ирж байна за тэр үдийн хоол бүр яриад ч хэрэггүй. Бидний боломжийг хулгайлсан хулгайчид хулгайн мөнгөөрөө хүүхдүүдээ өндөр төлбөртөй сургуульд сургаж дараагийн хулгайчдыг бэлдэж байна . Байшин барилга зам гаргуйхнаар хөгжил яригдахгүй ш дээ

баатар [66.181.187.145] 2024-03-01 21:22:55

бас л мөнгө идэх арга бна даа оронд нь сургууль цэцэрлэг барсан нь дээр байлгүй дээ

Зочин [202.55.188.98] 2024-03-01 16:00:22

Боржингоо сайн судлаасай 2022 онд лав монгол улс даяар тасарж байсан шүү, тасраагүй байлаа гэхэд өртөг өндөр тул Эрээнээс зөөвөл тэгээд Эрээнийг дэмжсэн үйл ажиллагаа л болох байх даа

Зочин [103.212.119.48] 2024-03-01 01:03:33

Гялгар хавтанг солих нь зөв, жил бүр хальтарч унаад гэмтэж бэртэж байгаа хүмүүс олон байна, хүний төлөө хийгдэж байгаа зүйлийг дэмжих нь зүйтэй, харин дундаас нь мөнгө л битгий идээсэй,

Зочин [203.98.76.249] 2024-02-29 14:26:49

цэцэрлэг барих нь илүү дээр сайн зүйл болно.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.