Францын иргэн Монголын хүйтэнд дугуйгаар аялж байна
Францын иргэн Франсуа Лёмонсел дөрвөн жилийн өмнөөс унадаг дугуйгаар дэлхийг тойрон аялж эхэлжээ. Тэрбээр 28 орноор аялаад байгаа юм. Монгол орноор аялж буй тухайгаа Франсуа Лёмонсел цахим орчинд хуваалцсан байна. Ингэхдээ “Би Монголд ирээд хоёр сар болж байна. Яаж аялж байна гээч. Би дөрвөн жил дугуйгаар замд явсны эцэст жинхэнэ аяллыг мэдэрч байгаа мэт санагдаж байна. Монгол эрс тэс, сэрүүн уур амьсгалтай ч халуун дулаан хүмүүс амьдардаг орон. Хэдхэн хоногийн өмнө хамгийн бага температур нь -38°C (-44°C) байсан.
Сүүлийн 60 жил тохиогоогүй хүйтэн болж байгаа гэсэн. Малчид тэвдэж, малаа өвс тэжээлээр хангахыг хичээж байгаа ч хорогдсон малын тоо толгой хэдэн саяд хүрээд байна. Энэ хэцүү цаг үеийн хажуугаар хүмүүс намайг гэртээ найрсгаар хүлээн авч, тусалсан. Монголчуудын уламжлалт гэрт ихэвчлэн монгол архи ууж, хоол ундаар дайлуулж тав тухтай мөчүүдийг өнгөрүүллээ. Монгол өвөлдөө ч мөн адил сайхан орон гэдгийг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ” гэжээ.
Түүний аялал Монгол орны баруун нутгийн зүг мөстсөн замаар үргэлжилж байгаа бөгөөд Монгол дахь аяллаа дуусгаад Эрхүүг зорих аж.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.52] 2024-02-29 22:11:30
Nice
Зочин [66.181.160.52] 2024-02-29 22:11:17
Nica
Зочин [66.181.160.52] 2024-02-29 22:10:14
Mash goy bna
Зочин [192.82.92.153] 2024-02-29 13:25:48
уран хайж яваам уу
Nie [66.181.160.52] 2024-02-29 22:11:01
Nica