Хунтайж Харригийн ном эхний долоо хоногтоо 3.2 сая хувь борлогджээ
Их Британийн хунтайж Харригийн “Spare” дурсамж ном худалдаанд гарсан эхний долоо хоногтоо дэлхий даяар 3.2 сая гаруй хувь борлогджээ. Ингэснээр бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай дурсамж номуудын нэг болох төлөвтэй байна. Пүрэв гарагт “Penguin Random House” хэвлэлийн компанийн мэдээлснээр, Харригийн ном зөвхөн Америкийн зах зээлд л гэхэд 1.6 сая хувь борлогджээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “A Promised Land”, тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн “Becoming” номуудын эхний долоо хоногийн борлуулалттай жишихүйц үзүүлэлт болж байна.
Их Британид “Spare” ном худалдаанд гарсан эхний өдрөө цаасан хэвлэл, электрон, аудио хувилбараар нийтдээ 400 мянган хувь зарагдсан талаар номыг хэвлэсэн компани өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Энэхүү номыг англиас гадна 15 хэлээр орчуулан хэвлээд байгаа бөгөөд цаашид дахин 10 хэлээр хэвлэгдэх төлөвтэй байна.
“Spare” борлуулалтаараа уран зохиолын бус сэдэвтэй номын дээд амжилтыг эвдэх магадлалтай байгаа ч “Harry Potter” зохиолын 2007 онд худалдаанд гарсан “Harry Potter and the Deathly Hallows” хэмээх сүүлийн ботиос хойш нэг ч ном худалдаанд гарсан эхний 24 цагтаа 10 саяас дээш хувь борлогдоогүй байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:39
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:39
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
зочин [192.82.67.19] 2023-01-21 19:18:04
Тос хагаравч тогоондоо гэж үг бий