Шүүгчдийг тэтгэвэрт гаргах зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
![](/files/nvjb1cdtteelglnlefkx/3/Conscourt.jpg)
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 14-нд товлогджээ. Нэр бүхий иргэдээс Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцээгүй байна гэсэн мэдээллийг Цэцэд гаргасан байна. Цэц уг мэдээллийн дагуу маргаан үүсгэж, Дунд суудлын хурлаараа хэлэлцэхээр болжээ.
Шүүхийн тухай хуулийн 47.6-д "Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно" гэж заасан байдаг. Энэхүү заалт нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай гэж үзэж байгаа ажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
1 [66.181.177.136] 2025-02-10 22:19:14
Хараал идсэн ажлаас эрт тэтгэвэрт гарах хэрэгтэй
Зочин [202.9.46.65] 2025-02-10 17:40:41
Манж хувцас өмссөн оркууд