Сар шинийн баяр айсуй

Aдмин / Эдийн засаг

Тун удахгүй Монгол түмний уламжлалт сар шинийн баяр айлчлан ирж, хотол олноороо шинэлэн золгох мөч ойртсоор. Сайн сайхны ерөөл дүүрэн энэхүү баяраар Монголчууд ахан дүүсдээ золгон мэндчилж, идээний дээдийг хоймроо залан, эдийн дээдийг ахмад настандаа барьж, ирж буй жилийнхээ өнгийг бэлгэддэг билээ.

Тийм ч учраас сар шинийн баярын өдрүүдийг угтан төрөл бүрийн үзэсгэлэн, яармаг худалдаанууд зохион байгуулагдах болжээ. Энэ жилийн хувьд

  • “Аса арена”-д 02/01-02/11 -ний өдрүүдэд зохион байгуулагдаж, үргэлжлээд 02/17-02/28 -ний өдрүүдээр дахин гарах "ЖАРГАЛТАЙ ЗОЛГОЁ" цагаан сар 2025 экспо үзэсгэлэн худалдаа,
  • “Хүннү Молл”- худалдааны төвд 01/25-02/05 -ны өдрүүдэд, 01/25-02/05 -ны өдрөөр дахин зохион байгуулагдах "МОНГОЛ БРЭНД 333" үзэсгэлэн худалдаа худалдан авагчдын сэтгэлд тун нийцэж, эрэлт ихтэй байна.

Эдгээр үзэсгэлэн худалдаануудад хүний хэрэгцээнд бүрэн нийцсэн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнүүдийг дэлгэн тавьсан бөгөөд гол нь бүгд үйлдвэрийн үнээр, боломжийн өртөгтэй байгаа нь худалдан авагчдыг баярлуулж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд нэгдэн, өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг хүргэж байгаа “Жем интернэшнл” ХХК -ийн хувьд л гэхэд 20 гаруй нэр төрлийн шингэн хүнсийг худалдан авагчдад хамгийн хүртээмжтэй байдлаар нийлүүлж, сар шинийн баярт нь өнгө нэмж байна. Монголчуудын хүндлэн дайлах, дайлуулах ёс улам л соёлтой болж, идээний дээдийг зүй зохистой хэрэглэх байдал улам л дэлгэрэх болжээ. Тийм ч учраас аль болох чанартай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж, тэр хэрээрээ хүндлэл, сэтгэлийг илэрхийлдэг уламжлалтай болсон юм.

Урин хавар айлчлан ирж, зон олноороо учран золгох баярын өдрүүд айсуй цагт та бүхэн үзэсгэлэн худалдаануудаар цаг алдалгүй зочилж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, идээний дээдээ сонгон аваарай.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.