Улсын хэмжээнд хүүхдийн төлөө 833 нийгмийн ажилтан ажиллаж байна
![](/files/ugegwd0h4ptubyeyz1b8/3/67a9c2cd680d4.jpeg)
Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу Засгийн газрын тогтоол гарч, улсын хэмжээнд 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар болсон. Энэ сараас шинэ ажилдаа томилогдсон нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх богино хэмжээний сургалтыг улс орон даяар зэрэг зохион байгуулж эхэлжээ.
Нийт 21 аймгийг долоон бүсэд хуваан сургалт зохион байгуулахаар төлөвлөсөнөөс зүүн бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нийт 55 нийгмийн ажилтан ажиллах аж. Сургалт тав хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна.
Сургагч багш нарыг Гэр бүл, хөлдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нийгмийн ажилтан, багш бэлтгэдэг их, дээд сургуультай хамтран бэлтгэсэн аж.
Сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажилласнаар эрсдэлт бүлэгт байгаа хүүхдүүдийг урьдчилан тогтоох, сурах хүмүүжих орчинд нь анхаарал хандуулах, гэр бүлийнхэнтэй нь хамтарч ажиллах, улмаар гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх орчин илүү сайжирна гэж үзжээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.123] 2025-02-11 09:40:58
ЭНЭ ОЛОН ДАВХАРДСАН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦОМХОН ХҮРТЭЭМЖТЭЙ БРЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАХ УХААН ТӨРИЙНХӨНД БАЙХГҮЙ ЮУ ИЙМ БАЙХАД МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ЯАЖ ӨНДИЙХӨВ ДЭЭ ТАТВАР ТАЛАГЧДИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ ЭЭ ГЭЖ ЭНЭ ДЭЭ