Засгийн газар Гашуунсухайтын төмөр замын холболтын асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 26 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:
-Нийслэлийн шуурхай штабын V хуралдааны үр дүн,
-“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, төвийн дүрмийг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, Эдийн засгийн хөгжлийн төвийн дүрэм/,
-“Олон улсын гэрээний жишиг нөхцөл хэрэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Гашуунсухайтын талаар авах зарим арга хэмжээ,
-Улсын аварга малчин шалгаруулах тухай зэрэг асуудлууд багтжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл