CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан эмэгтэйг 100 мянгаар торгов
Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед нэгэн эмэгтэй халдаж, нүүрэн тус газарт нь цохиж буй бичлэг цацагдаж, олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан.
Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар тус дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж бусдын биед халдсан уг эмэгтэйд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.231] 2025-02-11 17:57:08
Энэ охин зодуулаад л мөнгийг нь шүүх аваад кккк
Зочин [66.181.177.133] 2025-02-11 12:35:36
зуу байхдаа яахав дээ ядаж 500 р торгохгүй