З.Энхболд: Намайг нүүрсний хулгайч гэсэн нөхдүүд өөрсдөө Таван толгойн ордын Ухаа худагийг хувьчилж авсан байдаг
![](/files/ijxq6huyzvqy89xn1rxl/3/474660731_3893918204209594_4375382652208934084_n.jpg)
Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Таван толгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгыг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, ЗГ-н шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй.
Оюун-эрдэнийн ЗГ энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч Эрдэнэс Таван толгой ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой.
Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний орд 5 ширхэг толгой гэж нэрлэгдэх ЦАНХИ, УХАА ХУДАГ, БОРТЭЭГ, ОНЧ ХАРААТ, БОР ТОЛГОЙ гэсэн 5 бүлэг ордоос бүрддэг байлаа, сүүлд хийсэн хайгуулаар ООРЦОГ нэмэгдэж 6 орд болсон. 1930 оноос эхлэн нүүрс ухаж, 60 жил судлаж тогтоон 1990 оны 1-р сарын 30-нд ТЭЗҮ нь дууссан байдаг.
460 сая тонн нүүрстэй УХАА ХУДГИЙН ордыг Энержи ресурс компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж дуусгаад нийт 7.4 тэрбум тонн нүүрс, үүнээс 70% нь коксжих нүүрс үлдсэн нь эрчим хүчний нүүрстэй Таван толгойн ордын ТЭЗҮ боловсруулаад дууссаны дараа 1999 онд юу ч байхгүй хоосон газар гэж үзээд дээр нь хайгуулын лиценз давхардуулан өгснөөр 60 жил улсаас хөрөнгө зарчихсан хайгуулын үр дүнг 1 ч төгрөг төлөлгүйгээр хувьчилж авсан гэдгээ доор дурдсан гэрээнийхээ 1.1 дээр Энержи ресурс компани “… 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн …” гэж тодорхой бичжээ.
Ганцхан энэ өгүүлбэр нь 460 сая тонн нүүрсийг хэрхэн хууль бусаар хувьдаа авсныг хөдөлшгүй батлах баримт юм. Өнөөдөр 1 тонн нүүрс газар дээрээ 100$ буюу 345.000 төгрөг, гаргах зардал нь 15$ оос хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна. Жил бүр 1.275$ тэрбум, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ.
Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна.
Дээр дурдсан 2008 оны 3-р сарын 19-ны өдрийн ЗГ-ын хуралдааны тэмдэглэл болон Энержи ресурстай хийсэн гэрээг хавсаргав.
Сэтгэгдэл
иргэн [185.242.6.94] 2025-02-10 19:42:24
З.Энхболд зөв шаардлага тавьж ба. Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй тухайн үеийн хуйвалдагчид бусад луйварчид,шуналтангуудтай хамтран ард түмний мэдэлд байх ёстой Ухаа Худагийн баялгийг хулгайлж авцгаасан юм. Энэ бол гэмт хэрэг. Энэ нь тухайн үед ч тодорхой байсан, одоо бол бүр маргаангүй зүйл. Тиймээс дээрх ордыг буцаан авч,олсон бүх ашиг орлогыг улсын төсөвт оруулж, хуйвалдагч болон луйварчдыг бүгдийг нь хариуцлагад татаж хийсэн хэргийнх нь төлөө хатуу шийтгэх ёстой. Монголчууд шударга бус явдлыг яс,махнаасаа тэвчдэггүй билээ.Энэ чанараа алдвал бид монголчууд биш болж хувирна !!
Зочин [202.126.90.226] 2025-02-10 18:48:11
Ард түиэн авах нь зөв
Зочин [66.181.185.215] 2025-02-10 17:55:17
Богд бошгид бичсэн муу зөгнөлөөс сэргийлсэн хүн
Зочин [59.153.112.212] 2025-02-10 15:08:56
Та нараас болж улс орон ийм байдалд байгаа нь худлаа юм уу.
Зочин [192.82.66.41] 2025-02-10 14:55:14
Ийм муухай аргаар ажлаа шударгаар хийж ирсэн хүнд хүртэл ял шийтгэл өгүүлэхээр балиар компаниуд хувилдаж байгаа бол хэрхэвч зөвшөөрөхгүй. Та нар зөндөө юм авсан одоо болно.
Зочин [122.201.31.39] 2025-02-10 13:22:53
Өөрөө хулгайч шүү дээ!
Зочин [139.5.219.193] 2025-02-10 15:10:42
Bolio chi. Khuuly khyanaltyn baiguullaga ugui geed bna daa.
Zochin [139.5.219.174] 2025-02-10 12:50:08
3.5 say hund huwaaj uguu
Зочин [43.242.242.59] 2025-02-10 11:40:28
Энержи ресурсээс бүх ордоо буцааж авах хэрэгтэй. Элбэгдорж болон Баяр нарын хийсэн ажил юм. Яасан ханаж цаддаггүй юм бэ. Одоо болноо. Хангалттай мөнгө олсон байна. ордыг хувьд өгсөн нөхдөд хариуцлага тооцох ёстой. з.Энхболд бол шударга улс төрч мөн. үүнд нь Элбэгдорж дандаа өс санаж явдаг
Зочин [211.246.68.9] 2025-02-10 11:22:26
Энд тавигдсан зурган баримтууд нээгдэхгүй байна. MCS-ийн хийж байгаа ажил байхдаа. Нэг их худлаа том копани нэртэй луйварчид байхымаа. Ард түмэн баялгаа авна шүү заавал. Өвөг дээдсийн үлдээсэн юм болохоос та нарын бүрээсэн юм биш.
иргэн [103.57.92.101] 2025-02-10 10:47:30
Ийм л юмнаас болж шуналтангууд засгийг огцоруулах гэж зүтгэдэг юм байна Амруугаа их мөнгө чихүүлчихээр увайгүй улсууд хөөрцөглөдөгийн тод жишээ Лодой юм байна Ард түмний боломжийг хулгайлж ядуу байлгаж байгаа шалтгаанаа ойлгохгүй лайвдаад сэтгүүл зүйг ашиглаад байна уу Эсвэл цөөхөн мөнгө өмхсөн хүмүүс том хашгираад байна уу Ямартай ч төр ард түмэнтэйгээ нийлж баялагаасаа хишиг хүртье
зочин [202.126.89.123] 2025-02-10 10:05:26
ОЮУН-ЭРДЭНЭ ЭНЭ ОРДОО ХУРДАН БУЦААЖ АВААЧЭЭ ДУГАА ХИЙГЭЭД Л УХНАДААД БАЙДГИЙН ЧАМД ЭРХ МЭДЛИЙГ ИТГЭЭД АРД ТҮМЭН ӨГСӨН БАЙГАА ШҮҮ