ХӨСҮТ: Менингококкын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Aдмин / Эрүүл мэнд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг гарсан.

Амралтын өдрүүдэд сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдээгүй. Хэрэв менингококк байж болзошгүй тохиолдолд шууд ХӨСҮТ хүлээж авч байна.

Иймд цахим орчинд халдварт өвчний талаар худал, ташаа мэдээлэл тараахгүй байхыг эмч мэргэжидтнүүд зөвлөж байна.

Зөвлөмж: Менингококк хүрсэн хүний амь нас цаг минутаар хэмжигдэж эхэлдэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандахыг сануулж байна. Энэ өвчин Налайх дүүрэгт бүртгэгдээд байгаа юм.

– Нянгаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин

– Хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрнэ

– Цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг

– Агаар дуслын замаар халдварлана

– Халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог

– Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа сул хүмүүс хамгийн түрүүнд өртөнө

Шинж тэмдэг

– Өндөр халуурах /39-40/

– Толгой хүчтэй өвдөх

– Дотор муухайрах бөөлжих

– Ухаан самуурах, таталт өгөх

– Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох

– Гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох

Урьдчилан сэргийлэх

– Амны хаалт тогтмол зүүх

– Олон нийтийн газар зорчихгүй байх

– Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих

– Дархлаа дэмжих


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.