Трамп ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдэв. Тэрбээр энэ долоо хоногийн эцсээр АНУ-ын импортын бараа, бүтээгдэхүүнд тариф ногдуулдаг улс орнуудад хариу тариф ногдуулахаа тодотгосон байна. Эдгээр тарифын арга хэмжээ тун удахгүй хэрэгжиж эхлэхийг мэдээлсэн байна.

Шинжээчид Трампын гангийн импортод ногдуулах шинэ тарифын арга хэмжээ АНУ-д үйлдвэрлэдэггүй тусгай зэрэглэлийн ган импортолж ашигладаг салхин цахилгаан станцын үйлдвэрүүд болон газрын тос олборлогч компаниуд зэрэг Америкийн эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдэд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.

Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд газрын тосны зарим компани металлын импортын тарифаас чөлөөлөгдөж байжээ.

Ган, хөнгөн цагааны худалдан авалт хийдэг бизнесүүд хамгийн багадаа гуравдугаар сар хүртэл тарифын хэрэгжилтэд бэлтгэх хугацаа байгаа гэсэн хүлээлттэй байжээ. Мексик, Канад улс нь АНУ-ын металлын томоохон нийлүүлэгчид бөгөөд шинээр тогтоох тариф нь эдгээр улсад үйлчлэх эсэх нь тодорхойгүй байна.

Дональд Трамп мөн эм, эмийн бүтээгдэхүүн, газрын тос, хагас дамжуулагч зэрэг бусад бараа, бүтээгдэхүүнд тариф ногдуулахаа мэдэгдээд Европын Холбоонд ч тариф ногдуулах бодолтой байгаагаа тодотгожээ. Харин тарифын арга хэмжээний хамрах хүрээ тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: BLOOMBERG, AIR FORCE ONE
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Галаа [202.9.40.10] 2025-02-10 16:07:16

Зөнөг Трампаа Элбэгээгээ авьяа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.