“Голомтын төгөл” 650 гаруй гацууртай боллоо

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хамт олон Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахад анхаарч ажилладаг бөгөөд Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “Голомтын төгөл” аяныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Мод тарих нь нэг насны буян” уриатай энэхүү аянд Голомт банкны бүх салбар, нэгжийн ажилтнууд идэвхтэй оролцлоо.
Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Голомт банк бүх ажилтнаа жил бүр байгаль орчин, ногоон санхүүжилтийн чиглэлээр сургалтад хамруулдгаас гадна мод тарих аянд оролцуулж, бодит ойлголт, дадлага эзэмшүүлдэг юм. Мөн Голомт банкны нэрэмжит “Тэтгэлэгт оюутан-2021” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөл аянд оролцож, эх дэлхийгээ ногооруулах үйлсэд нэгдэв.
Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулсан энэхүү төгөлдөө бид зөвхөн гацуур мод тарьдгаараа онцлог. Гацуур нь жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байж, орчиндоо хүчилтөрөгч бэлэглэн, өвөрмөц, тааламжтай үнэр ялгаруулан өнгө нэмдэг, хүйтэнд тэсвэртэй, ургац сайтай шилмүүст мод учраас сонгон тарьдаг бөгөөд энэ удаа “Голомтын төгөл”-өө бид улам өргөжүүллээ.
Гацуур мод нь бат бөх үндэснийхээ ачаар 20-60 метр хүртэл өндөр ургаж, 150 жил насалдаг онцлогтой. Гэвч модыг зөвхөн тариад орхих биш, арчилж ургуулахад санаа тавих нь хамгийн чухал учраас бид ҮСАХ-ийн захиргаатай Хамтран ажиллах гэрээ байгуулж, жилийн дөрвөн улирлын турш мэргэжлийн баг, цэцэрлэгчидтэй хамтран арчилж, тордох, услах ажлыг хийдэг билээ. Гурван жилийн хугацаанд “Голомт төгөл” нийт 650 орчим гацуур модтой болсон нь эдүгээ нийслэл хотынхоо эрүүл агаар, өнгө үзэмжийг нэмэн ургаж байна.
Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо
Welt am Sonntag: Хятад улс Европын Холбоотой Украинд энхийг сахиулах цэрэг илгээх асуудлыг ярилцаж байна
У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
Д.Трамп эсрэг талуудыг хэлэлцээний ширээний ард суулгахаар болов
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө
ЦЕГ: П.Эрдэнэтогтох, О.Баясгалан, З.Оролмаа нарыг эрэн сурвалжилж байна
ЦЕГ: Хулгайлах, дээрэмдэх, эд хөрөнгө устгах гэмт хэрэгт холбогдсон 16-22 настай этгээдүүдийг эрэн сурвалжилж байна
Монгол Улсын төрийн далбаагаар “Кутуб Минар” цамхагийг гэрэлтүүлэв
Америкийн бараанд татвар ногдуулахыг хойшлуулжээ
До.Цэнджав: Сэтгүүлчид “Та ямар сонин ном, сонин сэтгүүл уншсан бэ” гэж гишүүдээс заавал асуудаг байх ёстой