“Open Tech Summit-2022” яг одоо болж байна

Голомт банкны санаачлан хэрэгжүүлж буй Монголын мэдээллийн технологийн салбарынхны нэгдсэн форум “Open Tech Summit-2022” яг одоо Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдаж байна. “Open Tech Summit-2022” нь Монголын мэдээлэл, технологийн салбарын хүрээнд болж буй анхны томоохон форум бөгөөд цаасгүй, дижитал эвент гэдгээрээ онцлогтой. Энэхүү форумын хамтран зохион байгуулагчаар CIO Club Mongolia, START, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Өнөөдөр болж буй тус арга хэмжээнд Монголын мэдээлэл, технологийн салбарт ажиллаж буй байгууллагын удирдлагууд уригдан оролцох ба салбартаа тэргүүлэгч гүйцэтгэх удирдлагууд, мэргэжилтнүүд илтгэл тавьж, панел асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн энэ үеэр Монголын блокчэйн, крипто салбарт өрсөлдөж буй NFT компаниуд танилцуулгаа хийж, өөрийн бүтээгдэхүүний талаар нээлттэй мэдээлэл өгч байна. Голомт банк ч өөрийн картын болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаарх мэдээллийг өгч, зарим банкны үйлчилгээг үзүүлэхээс гадна шинээр гаргасан Si картыг үнэ төлбөргүй авах эрхээр форумд оролцогчдод бэлэг барих болно.
“Open Tech Summit” арга хэмжээний А заалан дахь үйл ажиллагааг Golomt bank болон Ikon News хуудсуудаар, Б заалан дахь үйл ажиллагааг Gogo.mn хуудсаар шууд дамжуулан хүргэж байгаа тул та арга хэмжээг үзэхийг хүсвэл яг одоо бидэнтэй нэгдээрэй.
#OpenTechSummit22
Украины дайн дуусах нь тодорхой болов
Наурызын баярын барилдаанд түрүүлсэн бөх автомашин гардана
"Ноорог.мн"-ийн 9.3 тэрбумын цахим мөрийтэй тоглоомын дансны мэдээллийг ил болгохыг прокурор зөвшөөрчээ
Х.Нямбаатар: Хийн түлшинд шилжсэн айл өрхүүдэд сар бүр 100 мянган төгрөг олгоно
П.Сайнзориг: Татварын хувь, хэмжээг бууруулах чиглэлээр ажиллаж байна
Банкны харилцах дансанд тогтоосон хүүний дээд хязгаар 3 хувийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж шийдвэрлэв
Р.Даваадорж: Алт, зэсийн хүдэр нүүрсний алдагдлыг нөхөх ямар ч боломжгүй
Н.Энхбаяр: Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболт гүүрэн байгууламж ихтэй, түвэгтэй төсөл
Бригадын генерал Ч.Сосорбарам: Цэргүүд жагсахаас илүү мэргэн бууддаг байх ёстой
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо