МЭДЭЭ

Нийт 113977 мэдээ байна
post thumbnail

Маргааш зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллана

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр маргааш буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 26-нд тохиож, бүх нийтээрээ амарна. Энэ өдөр зах, худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Мөн маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй ажээ. М.МӨНХ

post thumbnail

Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчдад Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдлын талаар хичээл орлоо

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд улс орон даяар ерөнхий боловсролын бүх сургуулийн хичээлийн эхний цагт “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийг заасан. Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах, дунд, бага ангийнханд заасан Үндсэн х...

post thumbnail

Автобусны дугуйг дур мэдэж тоноглосон жолоочид хариуцлага тооцжээ

Автобусны дугуйг дур мэдэж тоноглосон жолоочийн цалинг хасаж, дугуйны тоноглолыг авсан байна. Нийтийн тээврийн бодлогын газраас энэ талаар мэдээлэхдээ, 2-131 дугаартай жолооч дур мэдэн автобусны дугуйнд стандарт бус бэхэлгээ хийсэн тул зөрчлийг яаралтай арилгуулан жолоочид сануулах арга хэмжээ авч, шагнал цалинг хасах шийдвэр гаргасан байна.

post thumbnail

Хайлааст, 1-р хороолол орчимд хамгийн их бохирдолтой байна

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:45 цагийн байдлаар Налайх, Богд хааны ордон музей орчимд хамгийн бага бохирдолтой /34-37/ гэж зааж байгаа бол, Хайлааст, 1-р хороолол орчимд хамгийн их бохирдолтой /21-250/ зааж байна.

post thumbnail

ХӨСҮТ: Уушгины хатгалгаагаар 66 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар тус төвд уушгины хатгалгаа болон хүндрэлээр 66 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Ханиад хүрсэн хүүхдэдээ гэртээ бэлтгэсэн шингэн зүйл тогтмол уулгах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин лаазалсан шингэн, чихэрлэг ундаанаас татгалзах &...

post thumbnail

Рябков: Путины мэдэгдэл ОХУ сорилтод бэлэн байгаагийн илэрхийлэл

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков "ОХУ 'Орешник' пуужинг ашигласны дараа Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үг Москва шинэ сорилтод цэргийн хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагийн тод илэрхийлэл болсон гэж мэдэгдсэн талаар “Известия” мэдээлжээ. Рябков мөн “Путины мэдэгдэл Киевийн дэглэмийг ивээн т...

post thumbnail

Энэ 7 хоногт Монгол Улсад

-2024 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 1-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна- Улаанбаатарт: 11 дүгээр сарын 25-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана. 11 дүгээр сарын 25-нд: Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх...

post thumbnail

COP29: Чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд жилд 300 хүртэлх тэрбум долларын санхүүжилт олгоно

Азербайжан улсын нийслэл Баку хотноо болсон Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал (COP29)-ын цахим хуудаст чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд жилд 300 хүртэлх тэрбум ам.долларын санхүүжилт олгох үүрэг хүлээсэн талаар мэдээлжээ. Хөгжиж буй орнууд өмнө нь нэг их наяд гаруй ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалж байса...

post thumbnail

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг

   Монгол Улсад ой, модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал “Корпорейт конвейншн” центр-т болж байна. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн  нөлөөллийг бууруулж, өнөө ба ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлий...

post thumbnail

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ. Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Аж...