ХӨСҮТ: Уушгины хатгалгаагаар 66 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар тус төвд уушгины хатгалгаа болон хүндрэлээр 66 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Ханиад хүрсэн хүүхдэдээ гэртээ бэлтгэсэн шингэн зүйл тогтмол уулгах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин лаазалсан шингэн, чихэрлэг ундаанаас татгалзах хэрэгтэй аж.
Түүнчлэн хуурсан, хурц амтлагчтай хоол хүнснээс илүү халуун бүлээн шөлөөр хооллох нь зүйтэйг зөвлөлөө. Мөн хүүхдээ 21.00-22.00 цагийн хооронд тогтмол цагт унтуулах нь дархлааны системд нь чухал нөлөөтэй.
Сэтгэгдэл