Он гарснаас хойш 289 хүн цана, чарганаас унаж бэртжээ

Aдмин / Эрүүл мэнд

2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёрдугаар сарын 5-ыг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нийт 13799 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 289 хүн цана, чарганаас унаж бэртсэн шалтгаанаар тусламж үйлчилгээ авсан байна. Үйлчилгээ авсан хүмүүсийн 165 нь 0-18 насны хүүхдүүд байжээ. Иймд цана чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө.

Цана, чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа хангах зөвлөмж:

  • Ус, чийг нэвтэрдэггүй дулаан хувцас өмсөх
  • Толгой гэмтэхээс сэргийлж малгай, дуулга өмсөх
  • Модны хожуул, шон, чулуу, хашаа мөргөхгүй байхаар аюулгүй газрыг сонгох
  • Огцом, эгц өндрөөс гулгахаас зайлсхийх
  • Зориулалтын чаргаар гулгах
  • Зөв байрлалд сууж гулгах
  • Зам чөлөөтэй болсон үед гулгах
  • Дээшээ өгсөж явахдаа уруудаж буй чарганаас холуур тойрох
  • Чаргануудыг хооронд нь холбож гулгахгүй байх
  • Автомашины араас чарга чирэхгүй байх

Чаргаар гулгахдаа дараах зүйлсийг анхаараарай:

  • Хэт өгсүүр биш, гулгасны дараа зогсох боломжтой газар
  • Гудамж, машины зогсоолоос хол
  • Мөргөх боломжтой мод, хашаа зэргээс хол
  • Овгор товгор зүйлгүй, бартаагүй замтай
  • •Мөстсөн, хатуу гадаргуутай уулаас зайлсхийхийг зөвлөлөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.